Өнгөрсөн долоо хоногт НӨАТ-ын урамшуулалын буцаан олголт иргэдийн дансанд орсон. Нийтдээ 655 мянга 245 хэрэглэгчдэд 78 тэрбум гаруй төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор өгч байгаа талаар Сангийн сайд мэдээлж байсан. Тэгвэл одоогийн байдлаар урамшуулалын буцаан олголт 98,2 хувьтай байгаа талаар албаны хүн мэдээллээ.

Харин одоогоор 19 мянган хүний бүртгэл дутуу, дансаа буруу өгсөнөөс гүйлгээ нь амжилтгүй болсон 11 мянган хүний асуудал байгааг татварын ерөнхий газар утсаар холбогдон ажиллаж байна. Тиймээс иргэн та дансны мэдээллээ анхаарч мэдээллээ үнэн зөв баталгаажуулалт хийхийг зөвөлж байна. Таны хувийн мэдээлэл бүрэн, данс нь зөв байхад буцаан олголт дараагийн шилжүүлгээр таны дансанд орно. 

Та  НӨАТ-ын мэдээллээ нягтлаагүй бол https://butsaalt.ebarimt.mn/ сайтаар орж баталгаажуулаарай.