НӨАТ-ын ээлжит сугалааны энэ сарын 15-ны тохирлоор Супер шагнал буюу 100 сая төгрөгийн хоёр азтан тодорчээ.

Мөн сугалаагаар нэг азтан 10 сая төгрөг хожсон бол 15 иргэн тус бүр таван сая төгрөгийн азтан болжээ. Түүнчлэн нэг сая төгрөгийн азтанаар 170, 200 мянган төгрөгийн азтанаар 1663 иргэн тодорсон бол 50 мянган төгрөгийг 16 мянга 920 иргэн хожсон байна.

Сугалаанд иргэдийн өнгөрсөн сарын 01-31-нд хийсэн худалдан авалтын баримтууд хамрагджээ.