НӨАТ-ын урамшууллын 2019 оны 04 дугаар сарын сугалааны тохирол 05 дугаар сарын 19-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 04 дүгээр сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Сугалааны супер шагнал 80.000.000 төгрөг.