НӨАТ-ын урамшууллын 2017 оны 10 дугаар сарын сугалааны тохирол маргааш буюу энэ сарын 22-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2017 оны есдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 10 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.

Өнгөрсөн сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор Баянзүрх дүүргийн иргэн Х.Батдулам 100 сая төгрөгийн азтанаар тодорсон.

https://peak.mn/news/okhinoo-kharaad-gertee-baidag-khbatdulam-1shsh-saya-tugrugiin-aztan-bolloo