УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг шийдэх Улсын дээд шүүхийн хуралдаан яг одоо болж байна. 

Дээд шүүхийн хуралдаанд О.Баасанхүүгийн талаас 6 хүн, О.Баасанхүүг намын дарга болгохыг эсэргүүцэж буй тус намын төлөөлөгчдөөс 6 хүн тус тус оролцож байгаа аж. 

Улсын Дээд шүүхийн байрны гадна "О.Баасанхүүгийн зохион байгуулсан МАХН-ын Их хурал хууль бус. Тиймээс О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхийг эсэргүүцэж байна" хэмээн үзэж буй МАХН-ын гишүүд цугларч, эмх замбараагүй байдал үүсгээд байна.