Ажил, ам хоёр хэр зөрж байгааг бид "Сануулаад өгье" булангаараа танилцуулах болно. Энэ удаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг онцоллоо. Тэрбээр одоогоос 4 жилийн өмнө УИХ-ын гишүүн байхдаа "Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмэгдүүлнэ гэсэн бодлого гаргадаг эрх баригч дэлхийн аль ч улсад байхгүй. Татвар төлнө гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжүүдийн халааснаас авна л гэсэн үг" гэж байсан юм.

Ч.Хүрэлбаатарын татварын талаарх өмнөх байр сууриуд

2014/10/13

 Эх сурвалж: https://www.yanaa.mn/read/9769


 2016/10/27

Эх сурвалж: https://eagle.mn/r/18882


2018 оны 1 дүгээр сарын 15-ны байдлаар


Ч.Хүрэлбаатар сайдын үед ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд нэмэгдсэн татваруудыг дурьдаж байна.

  1. Архи тамхины онцгой албан татвар, тамхи согтууруулах ундааны албан татварыг 10 хувиар

  2. Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулна.

  3. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 онд тус бүр 8 хувьтай байхаар хуульчилсан.

  4. Суудлын машины албан татварыг нэмэгдүүлэхээр болсон. 

  5. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болсон

  6. Газрыг аж ахуйн нэгжээс эрх шилжүүлсний орлогод ногдуулах албан татвар 30 хувь байхаар хуульчлагдсан

  7. Ашигт малмталын лиценз зарж борлуулах эрхийг бусдад шилжүүлэхэд татвар тооцохоор болсон.

  8. Шатахууны гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр бодсон