Сангийн сайд асан С.Баярцогт өнгөрсөн даваа гаригт олон улсын нэр хүндтэй “Ройтерс” агентлагаас гаргасан мэдээлэлтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ хурлын үеэр Оюутолгой төслийн гэрээ бол Монголын түүхэн дэхь хамгийн ашигтай гэрээ гэдгийг мөн нөхөд нь өөрөөс нь ч асуулгүйгээр намаасаа хөөсөн учир шалтгааныг тайлбарласан юм. Тэрбээр Америкт суралцаж байгаа бөгөөд үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор тайлбар хийхээр эх орондоо иржээ.

  1. Надтай холбоотой дансны асуудлыг АТГ болон Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтарч шалгаж байгаад баяртай хүлээж авч байгаа. Яагаад гэвэл манайхан өөрсдөдөө итгэдэггүй. Хамтарч шалгах нь үүссэн эргэлзээг тайлах боломж гэж харж байгаа

  2. Оюутолгой төслийг удирдсан хүмүүс чин сэтгэлээсээ чөмгөө дундартал сууж ажилласан. Энэ бол маш сайн гэрээ болсон. Энэ гэрээг сайжруулахын тулд бид байнгын гэрээ хэлцэл хийж байгаа. Гэрээг хийснээр би Монголын хүртэх үр өгөөжийг 2009 онд 3 тэрбум америк доллараар нэмэгдүүлсэн.2011 онд тэрбум гаруй ам доллараао сайжруулсан.

  3.  Би Монгол улсын нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалыг олон удаа хашиж хүнд хэцүү шийдвэрийг гаргаж байсан. Надад өөрийгөө болон гэр бүлээ аваад явчих оюуны чадвар бий. Хүнд тийм их хэмжээний мөнгө хэрэггүй.

  4. Надтай холбоотой тендерийн, авилгалын хэрэг нэг удаа ч гарч байгаагүй. Нас залуу гишүүн байсан учраас эмэгтэй хүнтэй л холбож бичдэг байсан. 

  5. Би маш олон ажлыг улс төрийн карьерээр дэнчин тавьж хийсэн.

  1. Хардах эрх хүн бүхэнд байгаа ч үүний дор улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах эсвэл Монгол улсын үндэсний аюулгүй байдалд тулгуур болсон ийм төслийг гутаах, зогсоох зорилго аль ч оронд байдаг.

  2. Одоогоор миний нэр дээр Швейцарт ямар ч данс, компани байхгүй. 

  3. “Ройтерс”-ийн мэдээнд хоёрхон тоо үнэн байсан. Нэг нь 8,4 сая ам доллар. Үүнийг би найзуудтайгаа нийлж бас Монголын томоохон бизнесмэнээс авч хөрөнгийн зах зээлд босгосон. Царцаагдсан гээд байгаа данс бол өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж тус болж байсан Монгол бизнесмэний мөнгө. Асуудал шийдэгдэхээр тэр хүний мөнгийг өгөх байх.

  4. Данс царцаасан мэдээллийн дараа Хөрөнгийн бирж дээр Рио Тинтогийн ханш навс унасан. Энэ хэний ашиг сонирхол бэ, бодох л асуудал. Энэ 

  5. Ардчилсан намын гаргасан шийдвэр эмгэнэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй. Манай намын удирдлагууд дуулиан шуугианыг ашиглаад намайг намаас хөөж байна.

  6. Надад Лоохууз, Сурмаажав гуай шиг намын эсрэг сэхээтний төөрөгдөл гэж хэлмэгдүүлж байсан санаанд орсон. С.Баярцогтыг хэлмэгдүүлж болох нь гээд харж байгаа... Энэ бүхэн аажуухан явсаар дарангуйлал болдог.

  7. Болсон бүх үйл явдлыг ярих юм бол маш адал явдалтай. Кино хийх зохиолоо ч худалдаж болно.

  8. Би зөв зүйл хийсэн гэж бодсон өөрийнхөө нэр дээр данс нээсэн. Миний хамгийн том алдаа бол үүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичээгүй явдал

  9. Би маш олон хүний итгэлийг хүлээсэн бас алдсан. Өөрийнхөө амьдралаар би энэ итгэлийг сэргээнэ.

  10. Хэрэв намайг буруутай гэж үзвэл би хариуцлагаа нэр төртэйгээр хүлээнэ.

  11. Та нар хөлөө хугалаад 6 сар орон дээр хөдөлгөөнгүй хэвтээд үз. Тэр хугацаанд би ийм бизнес хийж болох юм байна гэж бодсон.