Хэдэн долоо хоногийн турш ерөнхийлөгч Трамп, Төв америкиас шилжин суурьших иргэдийг нутагтаа оруулахгүй шийдвэр гаргаад байгаа. Гэтэл өнгөрсөн мягмар гарагаас эхлэн сэтгэцийн эмнэлэгт хэвтэхээр ирсэн хэд хэдэн хүмүүсийг хил нэвтрүүлэх болсон байна. Энэ нь сүүлдээ сэтгэцийн эмнэлэгт хэвтээд ч болтугай Америк улсын хил давж байвал болно гэх ойлголтыг хүмүүст төрүүлжээ. Маш олон хүмүүс өөрсдийгөө сэтгэцийн өвчтэй гэж мэдүүлэх болсон байна.