Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөнд хийгдэх зохицуулалтын талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

Тэрбээр "Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс шинийн гурван буюу 19-нийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.  Мөн маршрутад ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй" гэсэн юм.

Баярын өдрүүдэд иргэн бүр өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЗЦА-аас уриаллаа.