ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын 2018 оны төсвийн төсөлд цэргийн зардлыг ихээхэн нэмэгдүүлэхээр тусгасан гэж тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан мэдэгджээ.
 
“РИА Новости” агентлагийн мэдээлснээр, санхүүгийн жил дуусахаас өмнө төсвийн төслийг Конгресс дахь Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын төлөөлөл урьдчилан зөвшилцөн тохиролцсон байна.
 
“Өнөөдөр АНУ-ын зэвсэгт хүчний хувьд шинэ эрин үе эхэлж байна. Батлан хамгаалах салбарын зардлыг сүүлийн 15 жилд үзэгдээгүй их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа нь сүүлийн арван жилд энэ салбарт учирсан хохирлыг арилгаж эхлэх боломж олгоно” гэж Пол Райан тэмдэглэв.
 
Пентагоны олон жилийн турш хязгаарлагдмал шинжтэй байсан төсвийг 80 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр тусгаж байгаа ажээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг