Өчигдөр Туул голоос 4 настай эрэгтэй хүүхэд голд живсэн байдалтай олдсон талаар ЦЕГ-аас мэдээллээ.  Уг хүүхэд ХУД нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрнээс доош нисэхийн буух зурвасын харалдаа живсэн байжээ. Баяр наадмын өдрүүд үргэлжлэхийн зэрэгцээ бороо хур элбэгтэй энэ үед ч хүмүүс гол дагуу амарч зугаалах нь ихэсдэг. Энэ үед эцэг эхчүүдийн анхаарал суларсантай холбогдуулан хүүхэд живсэн тохиолдол цөөнгүй. Тухайлбал голын эрэг дээр хөзөр тоглож суух хооронд нь 3 настай хүүхэд живсэн хэрэг ч гарч байжээ. Тиймээс бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.