2018, Тавдугаар сарын 15, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • УУХҮ-ийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал 11.00 цагаас болно. Хурал УУХҮ-ийн яамны хурлын танхимд болох бөгөөд сайд Д.Сумъяабазар болон газар хэдтсийн дарга нар байлцан та бүхний сонирхсон асуултад хариулах болно. 
  • Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. Энэ үеэр Австрали улс дахь “Умайн хүзүүний хорт хавдарыг бууруулсан туршлага, умайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдээлэл хийнэ. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Австрали улсын мэргэжлийн байгууллагууд оролцоно.



2018, Тавдугаар сарын 14, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг анхаарууллаа

Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ.

Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан байна. Үргэлжлүүлж унших


2. ФОТО: "Гэгээн Муза" наадмын шилдгүүд тодорлоо

Театрын урлагийн уран бүтээлчдийн шилдгүүдэд олгодог “Гэгээн муза” наадмын шилдгүүд өчигдөр тодорлоо. 

Хоёр жил тутамд нэг удаа болдог “Гэгээн муза” 14 дэх удаагийн наадмын урьдчилсан шалгаруулалтад гадаад, дотоодын 50 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 26 бүтээл үлдсэн байна. Энэ жилийн “Гэгээн муза” наадамд ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Укриан улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид ажилласан байна.  Үргэлжлүүлж унших


3. Туранхай хүмүүст үнэгүй хоол шар айраг өгдөг газар нээгджээ

Хятадын нэгэн зоогийн газар хэт туранхай хүмүүст үнэгүй хоол, шар айраг өгдөг байна. Чухам яагаад ийм зоогийн газар нээсэн юм бол оо? Зао Ланг хоолны дэглэм барьж байгаа хүмүүст туслахын тулд зоогийн газартаа ийм шинэ журам гаргасан гэжээ. Хэрвээ дэглэм бариад турчих юм бол эндээс үнэгүй шар айраг, хоол идэх юм байна гэж хүмүүс хичээнэ шүү дээ. Үргэлжлүүлж унших


4. Бөхийн холбооноос МЭДЭГДЭЛ гаргажээ

МҮБХ-ноос албан ёсны мэдэгдэл гаргалаа. 

Тодруулбал, Р.Нямдорж, Д.Данзан, Ц.Магалжав нар нь зургаан удаагийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 2002 оны хууль бус Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр ИХ Эе хурлыг зарласан ташаа мэдээлэл түгээж байна гэжээ. Үргэлжлүүлж унших


5. "Сайхан зантай" цуврал алуурчин нас баржээ

15 хүнийг хөнөөсөн Их Британийн цуврал алуурчин Деннис Нильсен 72 насандаа таалал төгсжээ.
 
Тэрээр 15 хүнийг хөнөөсөн гэдэг нь тогтоогдсоны дараа Д.Нильсен бүх насаараа шоронд хоригдох ял сонсож байжээ. Гэмт этгээд шоронд байх үедээ гэдэс нь хүчтэй өвдөж байгаагаа мэдэгдэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд яаралтай хагалгааны дараах хүндрэлийн улмаас шархаа даалгүй нас барсан байна. Үргэлжлүүлж унших