2018, Зургаадугаар сарын 1, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд 13 цагаас баярын үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Агентлагийн зүгээс асар майхан барьж, залуу гэр бүл, эцэг эхчүүдэд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн хүүхдийн тусламжийн 108 утас төөрсөн хүүхдүүдийг бүртгэх, хамгааллын үйлчилгээ үзүүлнэ. 21 ээжид Алдарт эхийн одон гардуулна. 
  •  "Тогтвортой хот суурин ба ой" нийтлэл, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. БОАЖЯамнаас Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх инстутит, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Тогтвортой хот суурин ба ой” сэдэвт нийтлэлийн болон гэрэл зургийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулиудыг сурагчдын дунд 3 үе шаттайгаар орон даяар зарлан, 6 сарын 1-5-ний өдрүүдэд зохион байгуулж байна.



2018, Тавдугаар сарын 31, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийнэцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр нэгтгэн боловсруулсан төсөл нь гурван заалттай, хоёр дахь заалт нь таван дэд заалтаас бүрдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Үргэлжлүүлж унших


2. АСЕМ-ын 290.9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хуулийн байгууллагаар шалгуулна

АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, санхүү, зардалд хийсэн Үндэсний аудитын дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа.  

Аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч С.Оюунбилэг “АСЕМ зохион байгуулсан төсвийн зарцуулалтыг хийсэн төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээдэд шалгалт хийсэн. Үргэлжлүүлж унших


3. Дональд Трамп Ким Кардашианыг хүлээн авчээ

Америкийн реалити шоуны од Ким Кардашианыг Цагаан ордны тэргүүн хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хүргэн, хууль зүйн асуудлаар зөвлөж байгаа Жаред Кушнертай хүндэтгэн хүлээн авсан байна. 

Тэд цаг орчим ярилцсан бөгөөд өрнүүлсэн сэдэв нь хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял авсан 63 настай эмэгтэйг өршөөлд хамруулах асуудал байжээ. Үргэлжлүүлж унших


4. Нийтийн тээврийн ХО:8 чиглэлд өөрчлөлт орууллаа

Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Толгойтын авто замыг Орбитын авто замтай холбосонтой уялдуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэж ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3 дугаар эмнэлэг” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан үйлчилгээг 2018 оны зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна. Үргэлжлүүлж унших


5. К.Женнер NBA-гийн тоглогч Бен Симмонстой болзож эхэлжээ

Америкийн загвар өмсөгч Кендалл Женнер NBA-гийн тамирчин Бен Симмонстой болзож эхэлсэн талаар “Сплетник” агентлаг мэдээлэв.

Залуус болзож эхлээд нэлээн хэдэн долоо хоног болж байгаа аж. Үргэлжлүүлж унших