Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. 

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эрдэнэт үйлдвэрийн ашиг шимээс ард иргэд хүртэх ёстой" хэмээн цахим хуудсаараа мэдээлсэн байна.