Энэ онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний авах цалинг өнгөрсөн оныхоос нь таван сая воноор нэмэгдүүлэн 225 сая воноор баталсан тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх төлөвлөгөөг тус улсын Засгийн газар өнөөдөр баталсан аж. Уг төлөвлөгөөнд Ерөнхийлөгч Мүн Жэ Иний цалинг таван саяар нэмж тусгасан байна.

Тэгвэл энэ онд тус улсын Ерөнхий сайд 174 сая вон, шадар сайд 131 сая воны цалин авах бол засгийн газрын бусад сайд нар нь 131 сая воны цалин авах аж.