Мариа Масси: Хүүхэд аз жаргалтай, тайван байх үедээ хамгийн идэвхтэй суралцдаг

Финландын боловсролын хөтөлбөртэй SISU School Ulaanbaatar сургуулийн хичээлийн эрхлэгч Мариа Масситай ярилцлаа. Финландын боловсролын систем дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд үүний нууц нь хүүхдийг хэт их даалгавраар шахалгүй, аз жаргалтай суралцахад нь онцгой анхаардаг, хүүхэд бүрийн сурах арга барилд тохирсон тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэгт оршдог аж. Мөн академик ур чадвараас гадна өөрийгөө ойлгох, сэтгэл зүйгээ удирдах, хамтарч ажиллах зэрэг зөөлөн ур чадвар эзэмшүүлэх нь Финландын боловсролын системийн бас нэг чухал үүрэг болохыг тэрбээр тайлбарласан юм.

 -SISU School Ulaanbaatar сургууль Монголд хэзээнээс үйл ажиллагаа явуулж байна вэ. СИСҮ гэж сургуулийн нэр нь ямар утга илэрхийлж байгааг товч тайлбарлаж өгнө үү?

 Манай сургууль 2023-2024 оны хичээлийн жилд анхны буюу 1-5 дугаар ангийн элсэлт авч байсан бол 2024 оны дөрөвдүгээр сард 1-9 дүгээр ангийн сурагчдын элсэлт авч байна. 

СИСҮ гэдэг нь зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчилж, тууштайгаар биелэгдэшгүй мэт санагдах зүйлсийг ч даван туулах хүсэл тэмүүлэлтэй байх гэсэн утгатай финланд үг юм.

 -Танай сургуулийн сургалтын онцлог, давуу тал нь юу вэ?

Бидний зорилго бол хүүхдүүдийг айлгах биш л дээ. “Хичээлээ хий” гээд хүүхдийг найман цаг суулгадаг нь нэг талаас зөв мэт харагдаж болох ч яг үнэндээ хичээлээ ойлгож, үнэхээр хичээл хийж байна уу гэдэг нь эргэлзээтэй.


Хүүхэд гэрийн даалгавар хийхэд аль болох бага цаг зарцуулж, стресстэхгүй байгаа үедээ  хэрхэн суралцаж буй байдлаа ажиглаж, өөрийгөө ойлгох боломж бүрдэнэ гэж бид үздэг. СИСҮ сургууль энэ арга барилаар хичээлээ явуулдаг. Энэ бол дэлхий даяар олон сургуульд хэрэгжиж, үр дүнгээ өгсөн сургалтын арга юм. Бага сургууль хүүхдийн хөгжил төлөвшилд чухал нөлөөтэй. 

Бид сурагчдадаа өөрийгөө илэрхийлэх, найзуудтайгаа чөлөөтэй харилцах боломж олгодог учир хүүхэд бүр үнэ цэнтэй, дулаан мэдрэмж авдаг. Тиймээс манай сурагчдын нийгмийн болон зөөлөн ур чадвар нь хөгжиж, академик мэдлэгийг түвэггүй эзэмшдэг.

Хүүхэд аз жаргалтай байх үедээ хамгийн идэвхтэй суралцдаг. Тиймээс СИСҮ сургууль тоглоомын арга зүйг хичээл сургалтдаа тогтмол ашигладаг. Энэ арга зүйн давуу тал нь хүүхэд бүх мэдрэхүйгээ оролцуулан суралцах, боломж олгодог.

Бичлэг үзэх:



-Монгол ээж, аавууд хүүхдэд ачаалал өгч сургах сонирхолтой байх нь элбэг. Энэ сургалтын системийг эцэг, эхчүүд хэрхэн хүлээн авч байна вэ?

Хичээлээ сонсоод өнгөрөх биш, гар бие оролцож, сонсож, дүрслэн бодож эсвэл бүтээх зэргээр бүх мэдрэхүйгээ ашиглан суралцах нь илүү үр дүнтэй арга. Эхэндээ эцэг, эхчүүдтэй ойлголцоход хүндрэлтэй зүйлс гарсан. 

Жишээ нь, бид хүүхдүүдэд гэрийн даалгавар их өгдөггүй. Монголын нөхцөлд багш гэрийн даалгавар өгөхгүй байх нь ховор шүү дээ. Тиймээс ээж, аавууд бидний сургалтын арга барилд дасахад хугацаа орсон ч хүүхдүүдэд гарсан ахицаас энэ нь үр дүнтэй болохыг ойлгосон. 

Мөн эцэг, эхчүүдэд хүүхэд бүрийн сурах арга барил өөр учраас аливаа зүйлийг суралцах хугацаа харилцан адилгүй болохыг хэлж ойлгуулдаг.


 -Хүүхэд бүхэн харилцан адилгүй учир онцлогт тохирсон сургалт явуулдаг гэсэн. Та энэ талаараа товч тайлбарлаач?

СИСҮ сургуууль хүүхэд бүрд тохирсон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө хэрэгжүүлдэг. Сурагч болон аав, ээжтэй нь уулзалт хийж, хүүхэд ямар ур чадвар эзэмших, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг тодорхойлж ярилцдаг.
 

-Заасан хичээлээ баталгаажуулж, дүгнэх шалгалтыг хэрхэн авдаг гэсэн үг вэ?

-Шалгалт ч мөн адил. Бид хүүхдэд зөвхөн сурлагын ахиц, амжилттай тал нь юу байв, академик ур чадварыг нэмэгдүүлэх талаас цаашид юунд анхаарах шаардлагатайг мэдэх зорилгоор шалгалт авдаг. Ингэснээр багш сурагчтайгаа цаашид хэрхэн ажиллахаа мэдэж авна.  Шалгалтын хариуг ээж, аавд нь мэдэгдэж, хүүхдэд ямар ахиц гарав гэдгийг ярилцдаг.

Гэртээ очоод гэрийн даалгавар хийхээс илүүтэй цагийг аав, ээжтэйгээ өнгөрүүлээрэй.

Эсвэл зураг зурах, будах, спортоор хичээллэх зэргээр дуртай зүйлээ хийгээрэй гэж хэлдэг. Багш, сурагч хоёр хоорондоо хэрхэн харилцаж байгаа нь сургалтын үр дүнд шууд нөлөөлдөг. Тиймээс манай сургуулийн багш нар сурагчидтайгаа маш сайхан харилцаатай. Ингэснээр сурагч, багшийн дунд итгэлцэл үүсэж, өөртөө итгэлтэйгээр сурах боломж бүрддэг юм.

  -Танай сургуульд ямар багш нар хичээл заадаг вэ?

СИСҮ сургуульд Финланд, Өмнөд Америк, Европоос ирсэн туршлагатай багш нар ажилладаг.

 Багш нарын маань соёл, сэтгэлгээ, өөр өөр ч хүүхдүүдэд орон орны соёлыг ойлгуулж, тэдний олон талт байдлыг дэмжиж, монгол багш нартайгаа хамтран ажилладаг.

 -СИСҮ Улаанбаатар сургууль элсэлтээ зарлажээ. Бүртгүүлье гэвэл яаж хандах вэ?

СИСҮ Улаанбаатар сургууль ирэх хичээлийн жилийн элсэлтээ зарлаад байна. Бүртгүүлье гэвэл СИСҮ Улаанбаатар хаягаар холбогдож, сургуулиар зочлох формыг бөглөөд долоо хоног бүрийн баасан гарагт явуулж буй элсэлтийн шалгалтад оролцоорой. 

Манай сургууль даваагаас баасан гараг хүртэл ажлын бүх өдөр ажилладаг тул та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.