Утсыг нь хурааж авсанаар сурагчдын хичээлийн оролцоо нэмэгджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Авьяас" сургуулийн математикийн багш Н.Бат-Уянга сурагчдынхаа даалгавар хийхгүй, хичээлдээ анхаарахгүй байгаа шалтгааныг олж тогтоохоор шийджээ. 

Хүүхдүүд ихэнх цагаа гар утас хэрэглэж өнгөрүүлдэг болохыг мэдэж эцэг, эхчүүдтэй зөвлөлдөсний эцэст утасны хэрэглээг хязгаарлах зөв дадлыг хэвшүүлэхээр тогтжээ

Дан ганц тас хурааснаар асуудал шийдэгдэхгүй гэж үзэн гэрийн даалгавартай уялдуулж утсыг нь хураадаг болсон. 

Жишээ нь:

 хоёр хичээлийн даалгавар хийгээгүй бол хоёр хоног утсыг нь хураадаг. 

.

Эхэндээ хүүхдүүд "Миний цэнэггүй болсон, гэртээ мартжээ…" гэх мэтээр өгөхгүй байх нь элбэг тохиолдсон. 

Хэдий хүндрэлтэй байсан ч сарын дараа гэхэд өөрсдөө гар утсаа хураалгадаг болцгоосон. 

“Яах аргагүй гар утсандаа донтоод байсан юм” 

гэж зарим хүүхдүүд ярьж байсан

Хоёр сарын дараа хичээл ордог 18 багш болон эцэг эхчүүдээс судалгаа авч үзэхэд "хүүхдийн хичээлийн оролцоо идэвх нэмэгдэж, багш, эцэг эхчүүд ам сайтай байгааг хараад маш их урам авсан” хэмээжээ.


Холбоотой сэдвүүд

багш боловрсол сурагч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.