Боловсролын Яам 2024-2025 оны хичээлийн жилийн зорилгоо тодорхойлжээ. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн суралцагчийн эзэмших чадамжийг хөгжүүлэх бүх талын оролцоо, хамтын ажиллагааг хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зорилтыг дэвшүүлсэн байна.
Энэхүү зорилгыг хангах хүрээнд дараах 12 зорилтыг хэрэгжүүлэхээр баталжээ. Үүнд,
- Сургуулийн өмнөх болон бага боловсролын шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тохирц нийцлийг түшиц цэцэрлэг, сургуульд шалган туршиж 2025-2026 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бэлтгэл хангах
- Суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн зураг, дүрс, тэмдэгт мэдээллийн утга санааг ойлгох, бичвэр эхийг ойлгож унших, илэрхийлэх, тайлбарлах чадварыг өдөр тутам хичээл, сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэх
- Багшийн ажлын байран дахь мэргэжлийн хамтын ажиллагааны үр дүнг сайжруулж хичээл, сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн багш нарын бүлэг, багаар хамтран суралцагчийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн чанартай бэлтгэн үр дүнтэй хэрэгжүүлэх
- Багш ажилтны бүтээлч үйл ажиллагаа, мэргэжлийн бие даасан байдлыг хүндэтгэсэн харилцаа, хамтран ажиллах болон сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлж, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоонд тулгуурлан сурах, сургах үйлийг дэмжсэн байгууллагын эерэг уур амьсгал, соёл төлөвшүүлэх
- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулж, тэдний онцлог, хэрэгцээнд суурилан хөгжлийн дэмжлэгийг чанар, үр дүнтэй үзүүлэхэд талуудын оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх
- Гамшиг (уур амьсгалын өөрчлөлт, салхи, шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт гэх мэт), болзошгүй аюул, эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, бэлэн байдлаа хангах мэдлэг, чадвар, дадал хэвшилтэй болоход суралцагчдад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран улирал бүр оролцоонд суурилан үр дүнтэй зохион байгуулж хэвших зэрэг 12 зорилт хэрэгжүүлэхээр байна.

Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [105.112.209.12] ・ 2025.01.16 Хариулах
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.

Санал болгох
1 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
2 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм
3 Сэтгүүлч Г.Энэбиш: Нийтийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг загнаж уурлах биш мэдээллээ нээлттэй өгөх соёлд суралцаасай
4 Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Монгол залуусын ирээдүйгээ өөрчлөх хүсэл эрмэлзэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн
5 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг