"Чандмань эрдэнэ" буюу манайхны дунд Аав ээж бидэн гурав юу вэ хэмээн дуулагддаг дууны зохиогч дуучин Бүрэнбаяр өчигдөр өвчний улмаас таалал төгсчээ. Хайртай дуучин нь нас барсанд Өвөр монголчууд гүнээ эмгэнэн гашуудаж байна.

Тэрбээр Өвөрмонголын алдартангуудаас бүх хятадын урлагийн тайзнаа танил болж чадсан цөөхөн уран бүтээлчийн нэг юм. Гэр бүлээрээ уран бүтээл хийж алдаршсан тэрбээр хар багаасаа өнчрөл хагацал амссан Уудам хүүг өргөж авч урлагийн замд хөтөлсөн нэгэн билээ. Тухайлбал  "Авьяаслаг хятадууд" шоунд МУГЖ С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг дуулуулж дэлхий нийтэд таниулсан нэгэн юм.

Хамгийн сүүлд тэрбээ 3 жилийн өмнө "Миний амь нас миний тал нутаг" нэртэй цомгоо гаргаж байжээ.