Монголын Оюун ухааны академийн тамирчин, ихэр охид болох Олон улсын хэмжээний их мастер Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар ОХУ-ын "Россия 1" телевизийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт уригдан оролцлоо.

Тэдэнд ямар ч дараалалгүй хольж байрлуулсан цагаан, улаан өнгийн сарнайг богино хугацаанд ажиглаад, эргүүлэн дарааллынх нь дагуу хэлэх даалгавар өгсөн юм. Мөн өөр газар байрлуулсан нэг, нэг сарнайг олох даалгавар өгсөн ч тэд бахархалтайгаар тус даалгавруудыг амжилттай биелүүлсэн байна.

Нэвтрүүлгийн хэсгээс дүрс бичлэгээр хүргэж байна.

Дашрамд дурдахад, Олон улсын хэмжээний их мастер Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар дэлхийн олон уралдаан тэмцээнд оролцож оюуны рекордыг шинэчилэн тогтоосон учир өнгөрсөн 7 дугаар сард тэднийг албан ёсоор "Гиннессийн ном"-д бичсэн юм.

Н.Мөнхшүр нь 30 минутад 5445 цифр тогтоон алдаагүй санасан бол, Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж, БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай Ой тогтоолтын тэмцээнд дэлхийн рекордыг шинэчилснээр Гиннeсийн номд бүртгэгдээд буй юм.

Манай улсын тамирчин ихэр охидын зураг, амжилтыг Гиннесийн бүртгэлийн сайтад ингэж нийтлэсэн байна.