Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Гонконг хотноо энэ сарын 26-27-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн 20 тамирчин Олон улсын шүүгч, дасгалжуулагчийн хамт оролцож авах боломжит нийт 90 медалийн 73-ыг буюу 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль хүртэн үнэмлэхүй ялалтаар Ази тивийн хошой аварга боллоо