Хэдхэн хоногийн өмнө Казахстаны уран гулгалтын од, олимпын хүрэл медальт тамирчин 25 настай Деннис Тенаг хутгалж амийг нь хөнөөсөн юм. Хэрэгтнүүд машиных нь толийг хулгайлах гэж байгаад энэхүү үйлдлийг хийжээ.

Түүний үхэлтэй холбоотой хоёр сэжигтэнийг баривчил, байцаалтын явцад нэг нь хэргээ хүлээсэн байна. Казахстаны Алмата хотын прокурор Берик Куанышбекович телевизийн ярилцлагын үеэр “Сэжигтэн 24 настай, Нуралы Киясов өмгөөлөгчийн өмнө гэм буруугаа хүлээсэн” гэж мэдэгджээ. 

Казахстаны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын тэмцээний таван удаагийн аврага энэ сарын 19-нд Алмата хотын эмнэлэгт гуяндаа хутгалуулсан байдалтай хүргэгдсэн ч амиа алдсан байна. Тус улсын Эрүүл Мэндийн Сайдын мэдэгдсэнээр Деннис Тена ойролцоогоор гурван литр цус алдсан ажээ.

Түүний үхлийн дараа гэр бүл найз нөхдөд нь мэргэжил нэгт тамирчид болон фенүүдээс нь эмгэнэл илэрхийлсээр байна.Тухайлбал “Деннис Тена гайхалтай тамирчин бас халуун сэтгэлтэй, сэтгэл татам нэгэн байсан. Идэр залуу насандаа амиа алдсан нь нөхөж баршгүй гарз хохирол юм” хэмээн Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах хэлжээ.

Спортын мастер Деннис Тенатай салах ёслол энэ сарын 21-ны Бямба гаригийн өглөө, Балуан Шолакын нэрэмжит спортын ордонд болжээ.