Ингэснээр ямар төрлийн сурталчилгаа хүргэхээ тогтоодог гэнэ. The New York Times сонинд өнгөрсөн долоо хоногт энэ талаар нийтлэл гарчээ. Times сонин гэхэд л Google Play Store-оос хэрэглэгчдийн зурагт үзэх зуршлыг танаддаг 250 тоглоом олж илрүүлсэн гэх. Alphonso хэмээх компанийн аппууд ерөнхийдөө нэг ижил зорилготой. Аппууд нь хэрэглэгчээс ямар мэдээлэл авах, түүнийгээ ямар зорилгоор ашиглах, ямар үед ачааллах зэрэг нь тун бүрхэг. Ийм төрлийн аппууд “Read more” буюу үйлчилгээний нөхцлийг үргэлжлүүлэн унших гэсэн хэсгийн ард энэ мэдээллээ нуудаг аж. 

Хэрэв та энэ анхааруулгыг үл анзаарч “I agree” буюу зөвшөөрөх цэсийг сонговол өөрийгөө танадуулах үүд хаалгыг нээлээ л гэсэн үг. Тухайлбал, Imobile Game Studios компанийн Endless 9*9 puzzle тоглоомыг татаж суулгахад хэрэглэгчийн байршлыг тогтоож, утасны микрофоныг нь ашиглах зөвшөөрөл хүссэн байна. Гэхдээ үүнд нь ямар ч тайлбар байхгүй, зүгээр л нэхсэн. Тоглоомны тохируулга хэсэг рүү орвол сая нэг телевиз үзэх зуршил тогтоох үүднээс мик ачааллаж, байршил тогтооно гэсэн тайлбар байх. 

АНУ-ын Холбооны худалдааны коммисс апп хөгжүүлэгч компаниудад 2016 онд энэ талаар анхааруулсан. Тодруулбал, SilverPush хэмээх ижил төстэй апп хөгжүүлэгчдэд хэрэглэгчээс аливаа мэдээлэл авахын өмнө анхааруулж, мэдээлж байх хэрэгтэй гэсэн байна. Гэсэн ч үүний араас хяналт тавьж чадаагүй. Times-ын хэлж буйгаар эдгээр аппыг ашиглаагүй үед ч утасны микрофоныг чагнасан хэвээр байдаг аж. Мөн ганц андройд гэлтгүй iOS-ийн аппууд ч ийм гэмтэй. Хэрэглэгчийн утасны микрофоныг хүссэн цагтаа ажиллуулж чадаж байгаа бол таны мэдээллийг бусдад худалддаггүй гэх газаргүй билээ. 

Хэрэв та андройд үйлдлийн системийн утастай бол дараах заавраар микрофон, камер ачааллах зөвшөөрөлтэй аппуудыг харна уу. 

Settings→ Privacy and Safety→ App Permissions→ Camera - энд таны камерыг ачааллах зөвшөөрөлтэй аппууд харагдана. 

Settings→ Privacy and Safety→ App Permissions→ Microphone - энд таны микрофоныг ачааллах зөвшөөрөлтэй аппууд харагдана. 

iOS үйлдлийн системтэй бол

Settings→ Privacy→ Camera - энд таны камерыг ачааллах зөвшөөрөлтэй аппууд харагдана. 

Settings→ Privacy→ Microphone - энд таны микрофоныг ачааллах зөвшөөрөлтэй аппууд харагдана.