Хулгайлагдсан криптовалютын талаас илүү хувийг Хойд Солонгосчууд хулгайлжээ

Peak.mn
01 сарын 30, 2024

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд криптовалютыг хакердах гэмт хэрэг буурахгүй байна. 

Chainalysis тайланд дурдсанаар өнгөрсөн онд криптовалютын платформд халдсан хакерууд 1.7 тэрбум ам.доллар хулгайлжээ. Үүний талаас илүү хувь буюу тэрбум ам.долларыг Хойд Солонгосчууд хулгайлсан нь анхаарал татаж байгаа юм.

Хойд Солонгосоос хамгийн өндөр буюу 20 гаруй удаа хакерууд халдаж, их хэмжээний цахим валют хулгайлсан нь тогтоогджээ.

Тус улсын зүгээс энэ төрлийн кибер халдлагуудыг Хойд Солонгостой холбоотой компани, хувь хүмүүс үйлдсэн гэдгийг эрс үгүйсгэсэн байр суурыг илэрхийлдэг.

Гэсэн хэдий боловч Chainalysis-аас гаргасан тайланд дийлэнх шинжээчид эдгээр хулгайлагдсан хөрөнгийг Хойд Солонгосын засгийн газар цөмийн зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашигладаг гэдэг дээр санал нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Бэлтгэсэн З.Занабазар

Холбоотой сэдвүүд

technology дэлхийд betcoin

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.