Камбож улсын хогийн цэг дээр хог түүж, жаахан биедээ хэт ахадсан ажил хийдэг байсан охин Мельбурны их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцан, төгсжээ.

Софи Рон гэх тус охин 11 нас хүртлээ сургуульд явж үзээгүй, зөвхөн хогийн цэг дээр хог түүж, гэр бүлдээ туслан, амь залгуулдаг байсан аж.

Комбож улсын Хүүхдийн хөгжлийн сан түүнийг олж харан “Ядуу тарчиг хүүхдүүд маргаашийн удирдагчид болох нь” хэмээх ашгийн бус аянд оролцуулжээ. Улмаар Софи Рон Мельбурны их сургуульд бүрэн тэтгэлгээр суралцаж, өнгөрсөн сард сургуулиа  амжилттай төгсжээ. 

Тэрээр эх нутагтаа очин энэхүү баярт үйл явдлаа хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцсан байна.