Бээжин хотод болсон эхний туршилтын үеэр дуу чимээ намсгадаг чихэвчээ давхар агаар цэвэршүүлэгчтэй болгох санааг дэвшүүлжээ.

Тус бүтээгдэхүүнээ энэ оны сүүлээс өмнө худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. 

Энэхүү бүтээгдэхүүн нь чихэвчний хэсэгтэй холбогдон амны хэсэгт байрлах бөгөөд таныг бүхэл өдрийн турш цэвэр агаараар амьсгалах боломжийг олгоно хэмээн мэдээллээ.

Цэвэршүүлэх систем нь 2 үе шаттайгаар ажилладаг бөгөөд хотын утаа бохирдлыг ч шүүх чадвартай мөн шүүлтүүрийг нь нэг жилийн дараа солих шаардлагатай юм. Чихэвчийг хэр их ашиглахаас шалтгаалж тоосонцрын бохирдлыг 99% шүүж чаддаг байна.

Их Британы Эрүүл Мэндийн газраас агаарын бохирдол нь тус улсын хүн амын эрүүл мэндэд учирч буй хүрээлэн буй орчны хамгийн том аюул бөгөөд "жилд 28,000-аас 36,000 хүн урт хугацааны хордлогын улмаас нас барж байна" хэмээн мэдэгдэж байжээ. Dyson компани энэхүү асуудал дээр өөрсдийн бүтээгдэхүүн нь чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.


Эх сурвалж: sky news

нийтэлсэн: Х. Даваахүү