Филиппин Улсын Манила хотод Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 07-12-ны өдрүүдэд болж өндөрлөв. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин оролцож,  найман алт, дөрвөн мөнгөн медаль хүртлээ.