“Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган” энэ сарын 28-29-нд Улаанбаатар хотноо болно. “Өсөлтийг хамтдаа хайх нь” уриатай тус чуулганд гадаадын 15 орны дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлэгч зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компани оролцож, зээлийг судлах, бизнесийн өсөлтийг бий болгох арга барил, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг дотоодын 200 гаруй бизнес эрхлэгчидтэй хэлэлцэнэ.