Startup Mongolia 2018 оны нэг зорилго Монгол гарааны бизнесүүдээ дэлхийн тавцанд гаргах бөгөөд үүний хүрээнд бид "Top100 APAC 2018" гэх хөтөлбөртэй албан ёсоор нэгдээд байна. Энэхүү хөтөлбөрийг e27- с санаачлан зохион байгуулдаг ба гарааны бизнесүүдэд доорх том боломжуудыг олгодог.

Үүнд:
-Шинэ зах зээлд нэвтрэх
-Хөрөнгө оруулалт авах
-Бизнесээ азид таниулах
-Танилийн хүрээгээ асар томоор тэлэх
-Хөрөнгө оруулагчид бизнесээ танилцуулах (Pitch)
гэх мэт боломжуудыг олгодог бөгөөд үүнд шалгарсан гарааны бизнесүүд нь 2018 оны 06 сард Сингапур улсад болох "Echelon Asia Summit 2018"-д оролцох эрх болон Сингапурын гарааны бизнесийн экосистемтэй танилцах аялал багтаж байгаа юм. 
Уг хөтөлбөр нь нийт 3 шатнаас бүрдэнэ:

I-р шат:  https://e27.co/echelon/asia/register линкээр бүртгүүлж "e27"-н багийнхан бүртгэлийг шалгаж үзнэ
Жич: эхний шатны бүртгэл нь 02 сарын 21-г хүртэл дээрх хуудсаар авна.

II-р шат: e27 шалгаруулсан багуудыг "Startup Mongolia" байгууллагад мэдэгдэх бөгөөд тухайн багуудыг бид тодорхойлох буюу баталгаажуулж дахин e27-д илгээж мэдэгдэнэ.

III-р шат: e27 нь биднээс тодорхойлсон багуудыг дахин шалгаж Top100-д оруулна.

Мөн энэхүү шалгаруулалтад та бүртгүүлсэн л бол тэнцсэн эсэх хамааралгүйгээр TOP 100-н академид хамрагдах боломжтой юм. Та бүхний чадна гэдэгт 200 хувь итгэлтэй байна. 


Дэлгэрэнгүй мэдээллийг: 80002662, Facebook page