Саудын Араб улсын эмэгтэйчүүд албан ёсоор машин барих эрхтэй боллоо. Олон жилийн хоригийг цуцлах хааны зарлиг өчигдөр шөнө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Энэ өдрийг араб бүсгүйчүүд баяртайгаар хүлээн авч буй.  Энэ бол Саудын Арабын эмэгтэйчүүдийн хувьд түүхэн өдөр.

Тэдний нэг бол Роа Алтавели. Тэр эх баригч мэргэжилтэй. Машинаа барьж байгаадаа итгэж ядан буй тэрбээр "Би өнөөдөр хамаагүй эрт сэрлээ. Анх удаа машинаараа ажилдаа явна гэж бодохоор нойр хүрээгүй. Арын суудалд биш өөрөө жолоодоод шүү дээ гэхээр өөртөө ч итгэхгүй байна" хэмээн ярьсан байна. 

Энэ өдрөөс өмнөхөн Саудын Араб улс эмэгтэйчүүдийг машин барихыг зөвшөөрдөггүй, гэр бүл нь эмэгтэйчүүдэд зориулан жолооч хөлсөлж авдаг дэлхийн цорын ганц улс байсан юм. Роа Алтавели 2005 онд Бахрейнд суралцаж байхдаа жолооны үнэмлэхтэй болжээ. Гэсэн хэдий ч уламжлалт консерватив шашин шүтлэгтнүүд нь эсэргүүцсээр ирсэн юм. Тэд жолоо барих эрхийнхээ төлөө олон жил тэмцсэн нь ийнхүү биелэлээ олж байгаа билээ. Уг шийдвэрийн сургаар Саудын Арабын 2 мянга гаруй бүсгүй жолооны дамжаанд суужээ. Гэсэн хэдий ч хуучинсаг үзэлтнүүд тэдний эсэргүүцсээр байгаа аж.



Эх сурвалж: BBC