Хойт Солонгост бэлгийн хүчирхийлэл газар авсан ч хуулийн байгууллага нь үл хайхардаг зэргээр хүний эрх зөрчигдөж байгааг Хүний Эрхийг хамгаалах байгууллагууд судалж тайландаа тусгажээ.

Тус байгууллага эл судалгааг хийхийн тулд БНАСАУ-аас дүрвэн гарсан 62 бүсгүйтэй уулзан ярилцлага хийсэн байна.

Тэд Хойт Солонгост хүчирхийлэл жирийн л зүйл мэт болсон ялангуяа эрх мэдэл бүхий албан тушаалтнууд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн ч ял зэмгүй өнгөрдөг талаар ярьжээ. 40 настай Oh Jung-hee "Дарга биднийг дур хүслээ хангах тоглоом шиг ханддаг"  албаны хүнд ярьсан байна.

Мөн Хойт Солонгосоос оргон зугатааж байсан эмэгтэй баригдан хоригдох үедээ цагдаагийн албан хаагчид хүчирхийлүүлсэн тухайгаа ярихдаа "Тэр үед миний амьдрал түүний гарт байсан" гэжээ. 

Хойт Солонгосын түр хорих анги болон шоронгуудад бэлгийн хүчирхийлэл, албадан үр хөндөлтийн асуудал энгийн үзэгдэл болсон байдаг ч мэдээлэл нь туйлын хаалттай. Мөн тус улсад ажиллаж байсан эмч нарын хэлснээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх тогтолцоо огт байхгүй гэнэ.


ЭХ сурвалж: BBC