Ажлын байран дээр танд хэн нэгэн хоргоох, татаж чангаах, хувцсыг тань тайлахыг оролцох, бэлэг эрхтнээ шүргүүлэх, надтай бэлгийн харилцаанд орвол "харж үзнэ", "тушаал дэвшүүлнэ", "цалин нэмнэ" гэх мэт үгсийг хэлж байсан уу? Энэ бүхнийг ажлын байран дахь бэлгийн дарамт юм. 

Энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 18 дахь илтгэлд багтсан байна. Ажлын байрны бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй,  99  эрэгтэй  нийт 753 хүнээс судалгаа  авахад 79.6  хувь  нь  “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг”гэжээ. Тухайлбал:

Бэлгийн сэдэлтэй онигоо, хошин яриа ярих-18,2

✔Биеийн эмзэг хэсгийг анзаарч ярих, ширтэх-35.2 

✔Бэлгийн харилцааг янз бүрээр илэрхийлсэн зураг, дүрс бичлэг үзүүлэх 43.10 

✔Зөвшөөрөлгүй үнсэх, тэврэх, базах, хувцас тайлах гэж оролдох 69,8

✔Бэлгийн харилцаанд орохыг янз бүрийн байдлаар санал болгох 67,8

✔Хүсээгүй халамж тавих 35,7

✔Зөвшөөрөөгүйн төлөө заналхийлэх, дарамт үзүүлэх 70,6

✔Хүч хэрэглэж бэлгийн харилцаанд оруулахыг завдсан 68,7 

✔Дээрх бүгд 35,6

67.8 хувь бэлгийн  харилцаанд  орохыг  янз  бүрийн  байдлаар  санал  болгодог, 70.6 хувь  нь зөвшөөрөөгүйн төлөө шахалт дарамт үзүүлэх, заналхийлэх хүч хэрэглэж бэлгийн харилцаанд  оруулах гэсэн  хариултыг сонгосон байгаа нь ажлын байран дахь бэлгийн дарамт түгээмэл, далд ноцтой хэлбэртэй байгааг харуулж байна.

Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн талаар гомдол гаргаагүй гэсэн 446 хүний хариултаас харахад "Хаана  хандахаа  мэдэхгүй,  хамт  олны  дунд  нэр хүндгүй болно, гомдол гаргах боломжгүй дарамт шахалт ирнэ, хандсан ч нэмэргүй, эрх зүйн орчин байхгүй” гэсэн хариултууд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа нь уг асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаатай холбоотой юм.

Хаана үйлдэгдэж байна вэ?

Ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүй гарч байсан гэж 176 хүн буюу 17.9 хувь, үгүй гэж 805 хүн буюу 82.1 хувь нь хариулснаас үзэхэд ажлын  байран  дахь  бэлгийн  дарамт байгаа  төдийгүй  боловсролын байгууллагад  хамгийн олон 113 хүн ажлын байран дахь бэлгийн дарамт гарсан гэж  хариулсан  байна.

Мөн судалгаанаас үзэхэд удирдах албан тушаалтан ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлэх байдал 2004 онтой харьцуулахад 18.9 хувиар өссөн аж.

Ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж буй хэлбэрээс хамгийн өндөр тоо хэмжээ эзэлж  байгаа  нь “эротик, порнографи  зураг, бичлэг үзүүлэх, илгээх,шалтгаангүйгээр уулзах, болзох санал тавих, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн хүчирхийлэл  үйлдэх,  үйлдэхээр  завдах, хувцсыг нь тайлахыг оролдох, зохисгүйгээр байнга ширтэх” зэрэг үйлдэл байна. Эндээс харахад ажлын байран дахь бэлгийн дарамтыг үг хэлээр, харуулах байдлаар мөн үйлдлээр зэрэг бүхий л хэлбэрээр үзүүлж байна гэж уг илтгэлд дурджээ.