Афганистаны хэт даврагчдын бүлэг хэмээгддэг Талибан хөдөлгөөний эрх баригчид эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасаар байгааг france24 мэдээлжээ.

Тухайлбал өчигдөр аялахыг хүссэн эмэгтэйчүүдийг ойр дотны эрэгтэй төрөл төрөгсөд нь заавал дагалдах шийдвэрийг гаргасан байна. 

Хэрвээ тухайн эмэгтэйг дагалдах эрэгтэй байхгүй бол тээврийн хэрэгслээр зорчихыг хориглоно хэмээн мэдэгдээд буй. Гэхдээ энэхүү шийдвэр нь гэрээсээ 72 км-ээс илүү зайд гарах үед үйлчлэх аж.

Мөн Афганистаны телевизийн сувгийн эмэгтэй сэтгүүлчдийг ч хижаб өмсөж хөтлөлт хийхийг уриалсан байна.

(AFP)