Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөөх хөдөлгөөн өрнөөд даруй 100 гаруй жил өнгөрчээ. 

Гэвч бид өнөөдөр “эмэгтэйчүүдийн эрх” гэдгийг бүх насны эмэгтэй хүйсийнхэнд хамаатуулж ярих, ажиллах, асуудалд хандах боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг нэг бүхэл хэмээн авч үзэж, ажиллах нь өрөөсгөл болж байна.Дэлхийн хаана ч охид эрхээ эдлэхийн тулд үеэс үед тэмцсээр байгаа ч тэд “маш том гадуурхагдсан бүлэг” хэвээрээ байна. Энэ онд Хүний эрхийн үндэсний комиссын гаргасан судалгаагаар охидын эрх зөрчигдөж буй 7 нөхцөл, шалтгааныг дурьджээ.

#1 Охид хүн амын хамгийн гадуурхагдаж, орхигдсон бүлгийн нэг. Охид залуу, мөн эмэгтэй байснаасаа болоод хоёр дахин илүү бэрхшээлтэй нүүр тулж ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн золиос болох шалтгаан нөхцөл болж байна.

#2 Тэднийг сонсож, нэгтгэж, охид бүрт тохиолдож байгаа бэрхшээлд нь жендэрийн мэдрэмжтэй хандан шийдвэрлэж байвал олон охидод эрхээ хамгаалах, өөрийнхөө нийгэм, олон нийтийн дотор хөгжих улмаар аюулгүй, бүрэн бүтэн амьдрах итгэлийг өгч чадах юм.

#3 Ядуурал, яс үндэс, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл нь тэдний эрх, эрх чөлөө, биеэ даасан байдал, боловсрол болон боломж бололцооноос хүртэх хүртээмж зэргийг хязгаарлаж байна.

#4 Статистик мэдээлэл цочирдуулж байна. Бэлгийн хүчирхийлэлийн тэн хагас нь 16-аас доош настай охидын эсрэг үйлдэгдэж байна. Дэлхий дээр өдөр бүр 41,000 охид хүчээр гэрлэж байна. Бага сургуулийн насны 32 сая охид сургуульд суралцаж чадахгүй байна.

#5 Охидод тулгарч буй бэрхшээл нь тусгай хэрэгцээ шаарддагийг олж харахгүй байна.
Охидын асуудлыг ер нь, дийлэнхдээ онцгойлж авч үзэхгүй байгаа бөгөөд учир нь эмэгтэйчүүд болон хүүхдийн эрхийн асуудлуудын дунд орхигдоод байна. Маш ховор тохиолдолд охидыг ОУ-ын хууль тогтоомжид “онцгой хүн ам” гэж дурьдсан ч эмэгтэйчүүд болон хөвгүүдэд нүүр тулж байгаа асуудлаас өөр, онцгой өвөрмөц бэрхшээл байгаа гэдгийг нь олж харахгүй байна. Энэ нь охидыг үзэгдэж харагдахгүй үл үзэгдэгч болгож байна.

#6 Мэдлэг бол эрх мэдэл юм. Илүү мэдээлжсэн охидын эрхийн төлөө хөдөлгөөн өрнүүлэх нь тэднийг бэрхшээлээс урьдчилан сэргийлэх чухал гарц болно.

#7 Охидын эрхийг хангах, хамгаалах хууль тогтоомжууд туйлын хомс, учир дутагдалтай байна. ОУ-ын болоод үндэсний хэмжээний томоохон бодлогын баримт бичгүүд, хууль тогтоомжуудад охидын асуудлыг онцолж авч үзэж тодорхойлж тусгаагүйгээс тэдний байр суурь ахиж дээшлэхгүй байна.