Өдгөө 31 настай реппер Тайгагийн жинхэнэ нэрийг Майкл Стивенсон гэдэг. Тэрбээр өчигдөр өглөө Лос Анжелес хотын Цагдаагийн газарт (LAPD) гэр бүлийн хүчирхийллийн хэргээр баривчлагдан ирснийг тус байгууллагын олон нийттэй харилцах албаны дарга Лизет Ломели мэдэгджээ.  

Реппер Тайгагийн хуучин найз охин болох Камарин Свансон хүчирхийлэлд өртсөн зургуудаа Инстаграмдаа байршуулснаас нэг хоногийн дараа Реппер Тайгаг баривчилсан байна. 

Камарин Свансон Реппер Тайгагийн гарт хүчирхийлэлд өртсөн гэж дурдаагүй ч зургийнхаа тайлбарт "Би хүчирхийлэлд өртөж, биемахбоди, сэтгэл санааны хохиролд орсон, үүнийгээ ахин нууж чадахгүй" гэж бичжээ. 

Саяхан “Taste” дуугаа цацаад байсан Реппер Тайга тус хэргээр 50,000 ам.долларын мөнгөн торгууль төлж суллагдсан талаар LAPD цахим хуудсаараа дамжуулсан мэдэгдсэн юм.

Реппер Тайга, Свансон нар өнгөрсөн хоёрдугаар сард албан ёсоор харилцаагаа эцэслэж буйгаа мэдэгдсэн байна.

Рэппэр Тайга 2011-2014 онд загвар өмсөгч Блэк Чайнатай үерхэж, хүүтэй болсон ба тэдний хүү одоо 8 настай билээ. Мөн 2015-2017 онд Кайли Женнертэй болзож байсныг та бүхэн мэдэх биз ээ.


Эх сурвалж: USA Today