Урлагийн  ертөнцөд жил бүр олон арван авьяаслаг залуучууд хүч түрэн орж ирж буй. Тэдний дунд аав ээж, гэр бүлийнхнийхээ мэргэжилд дурлаж, халааг нь залгасан залуус цөөнгүй бий. Олны хүндлэлийг хүлээсэн алдартнууд маань ч тэдэнд авьяас чадвараа харамгүй хайрлажээ. 

James Gandolfini-ийн хүү аавынхаа залуугийн дүрд тоглоно

James Gandolfini 1999-2007 оны хооронд тоглосон “The Many Saints of Newark” киноны “The Sopranos” гэх гэмт хэргийн бүлэглэлийн боссын дүрээрээ алдартай. Харамсалтай нь тэрээр 51 насандаа зүрхний шигдээс өвчнөөр таалал төгссөн юм.

Энэ цагаас хойг түүний хүү Michael Gandolfini жүжигчин болохоор сэтгэл шулуудаж, 13 настайдаа “The Deuce”, “Cherry” зэрэг хэд хэдэн кинонд тоглоод амжсан. 

2019 онд Michael ““The Many Saints of Newark” киноны шинэчилсэн хувилбарт аавынхаа залуугийн дүрд тоглохоор гэрээгээ үзэглэжээ. Уг кино энэ оны арав дугаар сарын 1-нд нээлтээ хийхээр зарлагджээ.

 

Kate Winslet-ийн охин кино урлагийн ертөнцөд хөл тавьжээ

Өнгөрсөн хавар цацагдсан “The Lorraine” нэвтрүүлгийн үеэр Kate Winslet 20 настай охиноо танилцуулсан бөгөөд түүнийг жүжигчин болохоор шийдсэнийг нь ч зарласан юм. 


Jennifer Lopez-ын охин Emme Maribel Muñiz дуу хоолойгоороо үзэгчдийг алмайруулжээ.

Алдартай дуучин хосын охин дуулах нь гайхах зүйлгүй ч гайхалтай чадварлаг хоолойгоороо үзэгчдийг алмайруулсан юм. Түүнийг аав ээж шигээ Грэмми, Алтан бөмбөрцөгт нэр дэвших нь цаг хугацааны л асуудал хэмээн олон нийт өндөр хүлээлттэй байгаа юм.


Kanye West охин North West-ийн хамт тайзнаа

Өнгөрсөн жил реппэр Kanye West охин North West-тэйгээ Yeezy загварын шоуны тайзнаа тоглолт хийсэн юм. Энэ явдал нь North West-ын хувьд реп дэбьют  нь болсон гэхэд хилсдэхгүй. 


Дуучин Pink-ийн охины цээлхэн хоолой

Өнгөрсөн жил дуучин Pink зул сарын баярын тусгай шоунд оролцохдоо гэнэтийн зочин урьж оролцуулна гэдгээ зарлсан юм. Хэн ч гэнэтийн зочныг түүний охин байх юм гэж санасангүй. 

Есхөн настай охин Willow Sage Hart зул сарын баярын шоуг уяхан хоолойгоороо уярааж тэр даруйдаа хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж байлаа. 

Дуучин Pink охины хамтаар дуулсан "Cover me in Sunshine" дуугаа цацсан билээ.


 Аавын жолоог залгамжилж  мэргэжлийн бөх болсон охин Simone Johnson

Холливудын алдарт жүжигчин Dwayne Johnson-ы охин Simone Johnson WWE буюу Америкийн мэргэжлийн бөхийн холбоотой гэрээ байгуулжээ.

WWE-ийн мэдэгдэлд “Дэлхийн арван удаагийн аварга “The Rock’’ Dwayne Johnson-ы охин Simone Johnson WWE Superstar болох бэлтгэлээ Орландо хот дахь WWE-ийн үзүүлбэрийн төвд эхлүүлсэн” хэмээжээ. 

 

Ben Stiller эцэг эхээсээ хамгийн их үлгэр дууриалал авдаг.

Бид бүхний хамгийн дуртай кинонуудын нэг “Night at the Museum” киноны гол дүрийн жүжигчин Ben Stiller эцэг эхийнхээ мэргэжлийн уламжлан авсан нэгэн. 

Сүүлд түүний эцэг эх, жүжигчин Jerry Stiller болон Anne Meara нар “The Ed Sullivan Show” инээдмийн шоу хөтлөн явуулдаг байлаа. Мөн тэд хүүгийнхээ гол дүр бүтээсэн "Heavyweights," "Zoolander," and "The Heartbreak Kid." хэмээх кинонд туслах дүрд тоглож байжээ. 


Аавынхаа хөгжимд дурласан Ziggy Marley

Reggy урсгалын загалмайлсан эцэг гэгддэг Bob Marley-г нас барах үед түүний хүү Ziggy дөнгөж 12 настай байжээ. Ziggy Marley-ийн хувьд аавынхаа залгамж халааг өвлөж Reggy урсгалаар бүтээл туурвиж, аялан тоглолтоо хийсээр чамгүй амжилттай яваа. Мөн тэрбээр ах эгч нартайгаа хамт “The Melody Makers” гэх хамтлаг байгуулж, аавынхаа тэдэнд зориулж бичсэн дууг амьлуулжээ. 


Жүжигчин Dokato Johnson-ы ээж жүжигчин Don Johnson

“50 Shades of Grey” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Dokato Johnson бол жүжигчин Don Johnson, Melanie Griffith нарын охин ажээ. Түүнийг  энэхүү  киногоор жүжигчний гараагаа эхэлсэн гэж боддог хүн цөөнгүй. Гэхдээ тэр дөнгөж 10 настайдаа ээжийнхээ тоглосон “Crazy In Alabama” кинонд дүр бүтээж байсан юм. 


Гурван жүжигчний аав Stellan Skarsgard

Жүжигчин Stellan Skarsgard 2020 оны Алтан бөмбөрцөг наадамд “Chernobyl” баримтат цувралаар Шилдэг туслах дүр номенацид нэр дэвшиж ялалт байгуулж байсан юм. Түүний хүүхдүүд болон Alexander Skarsgard, Bill skarsgard, Gustaf Skarsgard нар бүгд эцгийнхээ мэргэжлийг өвлөжээ 

Том хүү Alexander Skarsgard "The Legend of Tarzan," "True Blood," "Big Little Lies” хэмээх томоохон дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээж олонд танигдсан юм. 

Харин Bill Skarsgard “It” кинонд алуурчин Pennywise -ийн дүрд тоглож үзэгчдийг айлгахын зэрэгцээ алмайруулж чадсан юм. Харин бага хүү Gustaf Skarsgard  “Vikings” кинонд усан онгоц бүтээгч Floki-ийн дүрд тоглосон байдаг.


“Game Of Thrones” цувралын залуу жүжигчин Alfie Allen бол Их Британий жүжигчин Kate Allen хүү 

Alfie Allen HBO сувгийн бүтээсэн “Game of Thrones” цувралын Theon Greyjoy дүр дээр арав гаруй жил ажилласан билээ. Түүний аав жүжигчин Kate Allen нь сүүлд "Kingsman:The Golden Circle", "Eddie the Eagle." кинонд тоглосон байдаг. Түүнчлэн Alfie-ийн төрсөн эгч нь дуучин, ая зохиогч Lily Allen юм.


Жүжигчин Kate Hudson бол Goldie Hawn-ы охин юм.

Жүжигчин Голди Хауны охин Kate Hudson ээжийнхээ замналаар урлагийн салбарт од болон гялалзаж явна 


Emma Roberts бол жүжигчин Eric Robert-ийн охин төдийгүй жүжигчин Julia Roberts-ийн нагац дүү 

Жүжигчин Emma Roberts-ийн аав бол Eric Roberts билээ. Залуу жүжигчин Emma Roberts найруулагч Ryan Murphy-ийн бүтээсэн "American Horror Story", "Scream Queens" телевизийн бүтээлд болон Netflix-ийн "Holidate" хэмээх кинонд тоглож нь жүжигчний карьераа өсгөөд байгаа юм.

 

Эгч дүү загвар өмсөгч Gigi Hadid болон Bella Hadid нарын ээж нь загвар өмсөгч Yolanda Hadid юм

Загварын салбарын үзэсгэлэнт эгч дүү Хадидуудын ээж Yolanda Hadid нь цагтаа шуугиулж явсан нэгэн. Өвөрмөц дүр төрх, өв тэгш бие галбираараа загварын ертөнцөд ялгарч буй  Gigi Hadid 2016 онд Их Британийн загварын зөвлөлөөс Олон улсын шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан юм. Тэрбээр орон орны  Vogue сэтгүүлийн нүүрийг нийтдээ 35 удаа чимээд буй. Харин дүү Bella Hadid нь 2016 онд Model.com сайтаас оны шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан гээд чамгүй амжилттай яваа.


Холливудын алдарт хос Will Smith, Jada Pinkett Smith нарын урлагт хайртай хүүхдүүд

Кино урлаг, хөгжмийн ертөнцөд авъяас чадвараа батлан харуулж байгаа Jaden Smith, Willow Smith нарын эцэг эхийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Бидний хамгийн сайн мэдэх “Pursuit of happiness” кинонд Will Smith хүүгийн хамт тоглосноор хүүгийнхээ жүжигчний гарааг эхлүүлсэн байдаг.

Эх сурвалж: Insider