Тайландад залуус цар тахлын хямралаас үүдэн хүүхэдтэй болохоос татгалзаж байна

Л.Дэлгэрмаа
04 сарын 04, 2022

COVID-19 өвчны тахал бусад хямралын нөлөөгөөр Тайландын залуус тодорхойгүй ирээдүйгээс эмээж, гэр бүл зохиож, хүүхэдтэй болохоос татгалзах болжээ. 

Тус улсад сүүлийн жилүүдэд төрөлт багасаж байгаа нь улс орны, эдийн засагт хэрхэн нөлөөлөх тал дээрч мэргэжилтнүүд санаа зовниж эхэлсэн байна. 

Тухайлбал улс төр судлаач Хун Баз залуу хос гэр бүл зохиоход бэлэн биш байгаагийн хамгийн гол шалтгаан нь COVID-19-ын тахлын эдийн засагт үзүүлсэн нөлөөлөл гэдгийг онцлов. 

Тэрбээр "Инфляц мэдэгдэхүйц өссөн ч, цалин хэвээрээ байгаа нь Тайландчууд гэр бүлээ зохиоход бэрхшээл үүсгэж байна. Өөрсдийгөө ч авч явах чадалгүй байгаа нь залуус гэр бүл зохиох шийдвэр гаргахаасаа өмнө хоёр удаа бодож, гэрлэлт, хүүхдэдээ болохоо хойшлуулахаас өөр аргагүй болж байна" гэжээ.

Жишээ нь хувиараа бизнес эрхлэгч Хун Намтан  гэх залуу өөрийн түүхээ хуваалцсан байна. Тэрбээр хэлэхдээ: 

“Тайландчууд хүүхэдтэй болохыг хүсдэг гэж би хэлмээр байна. Гэвч хүүхэдтэй болох үед яаж асрах вэ, ирээдүйд яах вэ гэдгийг нь бодолцох ёстой. 

Өнөөдрийн нөхцөлд ажилтай байсан ч амьдрахад хэцүү. Бүтэн цагийн ажилтай хэрнээ амьдралаа залгуулахын тулд өөр ажил хайх, тэр байтугай дэлгүүр нээж бай байгаа хүмүүс олон болж байна. " гэсэн байна.

Бичлэг үзэх:

Улс төр судлаач Хун Баз: 

Шинэ эрин үед төрөлт багасаж байгаад харамсаж байна. Хүмүүс хүүхэд төрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байгаа нэг шалтгаан нь COVID-19 тахал. Цар тахал дэлхийн эдийн засагт нөлөөлсөн. Инфляц өссөн ч цалин зогсонги байдалтай байна. Түүгээр ч зогсохгүй тахал өвчин бидний өдөр тутмын амьдрал илүү их ачаалалтай байгааг мэдрүүлсэн. 

Хүүхэдтэй болно гэдэг эдийн засагт шууд нөлөөлдөг. Өмнө нь залуу хосууд хүүхэдтэй болох талаар төлөвлөдөггүй байсан. Харин өнөөгийн нийгэмд гэр бүлийн амьдрал битгий хэл өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх нь өмнөхөөсөө хамаагүй хэцүү байгааг бид харж байна.


Эх сурвалж: A24 News Agency

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.