Саруулын Ариунжаргал
09 сарын 12, 2021
АНУ-ын оюутан залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын судалгаагаар энэ хичээлийн жилд нийт коллежийн оюутнуудын 59,5 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Энэ нь бүх цаг үеийн хамгийн олон эмэгтэй оюутан суралцаж үзүүлэлт юм. Энэ нь боловсролын салбар дахь жендэрийн харьцаа алдагдаж буйн баталгаа билээ.
Залуус дээд боловсрол эзэмшихээс татгалзсан шалтгаанаа ийнхүү нэрлэжээ. Тухайлбал их сургуулийн хотхон дахь арьс өнгөөр ялгаварлах үзэл, хүйсийн тэгш бус байдал, бэлгийн хүчирхийлэл, дарамт зэрэг асуудалтай холбон тайлбарласан байна.
Эрэгтэй оюутнуудын хувьд цар тахлын улмаас гэр бүлийнхээ санхүүд нэмэр болохын тулд их сургуулиа орхиж, ажил хийхийг илүүд үзэж буйгаа илэрхийлжээ.
Энэ талаар 18 настай Даниэл Брайл “Их сургуульд заадаггүй, бидний олж хараагүй олон боломжийг ажил хийснээр олж хардаг” гэж The Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Иймээс 3,5 голчтой ахлах сургуулиа төгссөн ч их сургуулийг бус долоо хоногт 500 ам.долларын цалинтай ажлыг сонгосон гэнэ.
Үүнээс гадна америк залуус боловсрол эзэмшихээс илүү хөгжим зохиож зарж борлуулах, крипто валютын зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой талаараа ярьжээ.
Эх сурвалж: Wall Street Journal
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.