"Гэр бүлийн баяр хөөр" арга хэмжээг зохион байгууллаа

Н.Жавхлан
04 сарын 10, 2024

Тус хэлтсээс "Дэлхийн зөн Монголд" ОУБ,  дүүргийн Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран "Гэр бүлийн баяр хөөр" арга хэмжээг зохион байгуулан нийт 50 иргэнийг хамруулан ажиллалаа.       

 Арга хэмжээний хүрээнд  "Гэр бүлийн харилцаа, хандлага", "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь", "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга" сэдэвт сургалт зохион байгуулсан. 

 "Тусгал" сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний төв НҮТББ-тай хамтран гэр бүлийн харилцаа, хосын харилцаа, ганцаарчилсан зөвлөгөө үйлчилгээ үзүүлж нийт 7 иргэнийг хамруулсан. Дээрх үйл ажиллагаагаар дамжуулан гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүүхдийн нас, мэтгэл зүйн хэрэгцээг мэдрэх, эерэг аргаар хүмүүжүүлэхийн ач холбогдлыг таниулах, гэр бүлийн харилцаанд эерэг өөрчлөлт гаргах зорилгоор зохион байгууллаа.

ЗурагТайлбар












Холбоотой сэдвүүд

арга хэмжээ гэр бүл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.