Форбес сэтгүүл  36 дахь жилдээ “Дэлхийн тэрбумтнуудын жагсаалт”-ыг гаргалаа.

2022 оны тэрбумтнуудын жагсаалтад нийт 2668 тэрбумтан бүртгэгдсэн байна. Энэ удаа 236 хүн тэрбумтнуудын эгнээнд шинээр "төржээ". 

Шинэхэн тэрбумтнууд дунд дуучин Рианна, реппэр Ye, Жэй Зи нар багтжээ. 

Дуучин Рианнагийн хувьд  нийт 1.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын 1729 дүгээрт бичигдсэн бол реппэр Ye буюу Кание Уэст 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын 1513 дугаарт бичигдсэн байна.

Харин жагсаалтыг Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Элон Маск нийт 219 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлсэн юм.

Нийт тэрбумтнуудын тоогоор АНУ тэргүүлж, БНХАУ 607 тэрбумтантайгаар удаалжээ.

Жагсаалтад багтсан тэрбумтнуудын хөрөнгө нийт 12.7 их наяд ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 400 тэрбум ам.доллароор буурсан үзүүлэлт болсон ажээ.