Газрын тосны үнийн өсөлтийг дийлэх агаарын тээврийн компани дэлхийн хаана ч байхгүй

Л.Дэлгэрмаа
05 сарын 09, 2022

Африкийн хамгийн том эдийн засагтай Нигери улс агаарын тээврийн нислэгээ онгоцны түлшний үнэтэй холбоотойгоор түр зогсоохоор болжээ. 

Нигерийн нисэхийн холбоо мэдэгдэлдээ "Одоо үүсээд буй богино хугацааны газрын тосны үнийн өсөлтийг дийлэх агаарын тээврийн компани дэлхийн хаана ч байхгүй" гэж мэдэгдсэн байа.

Харин Bloomberg сувгийн мэдээлснээр Нигерийн засгийн газрын зүгээс сүүлийн дөрвөн сарын хугацаанд 23 агаарын тээврийн компанид үйл ажиллагаатай холбоотойгоор татаас олгосоор байсан хэдий ч онгоцны түлшний үнэ нэг литр нь 700 найра (1.86 доллар) болж гурав дахин нэмэгдсэн нь зардлыг энэ байдлаар нөхөхөд хүндрэл учруулжээ. 

Олон улсын онгоцны түлшний үнэ нэг баррель нь 174,38 ам.доллар болж жилийн өмнөхөөс 149,4 хувиар өссөн гэв.

ОХУ Украиныг түрэмгийлсний дарааuаас онгоцны түлшний үнэ өссөнөөс гадна Нигерийн мөнгөн тэмдэгт болох найрагийн ханш огцом унасан нь агаарын тээврийн компаниудад үйл ажиллагаагаа хэвийн явуулахад улам сөргөөр нөлөөлжээ.

Тус улс агаарын тээврийн компаниудын нислэгийг зогсоох шийдвэр гаргасан нь газрын тосны үнийн өсөлтийг эсэргүүцэж буй хэрэг гэж ВВС суваг дүгнээд байна.

Эх сурвалж: Kyunghyang

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.