Амьдралын зөв хэв маяг, эрүүл хооллолтоо цахим хуудсаараа хуваалцдаг хүмүүсийн хаягийг дагах нь хүмүүсийн сонголтыг өөрчилж байна.

Энэ талаар Их Британий Астоны их сургуулийн судлаачид цахим сүлжээнд нийтлэгддэг эрүүл хоол хүнсний зураг хүмүүсийн тэжээллэг, эрүүл хоол хүнс сонгоход нөлөөлж буйг баталжээ.


Сонирхолтой нь хүмүүсийн эрүүл хооллох сэдэл тухайн зурагнаас илүү хэр их хандалттайгаас шалтгаалж байсан аж.

Судлаачдын тайлбарлаж буйгаар хүмүүс бусдын жишгийг дагаж, зан төлөв, амьдралын хэв маягаа өөрчлөхөд хүрсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

Энэ тухай Их Британы улсын Нийгмийн эрүүл мэндийн судалгааны хэлтсийн захирал, профессор Клэр Фарроу 

“Цахим ертөнцөд буй хоол, хүнсний тухай контентыг хүмүүс зүгээр нэг хараад өнгөрчихдөггүй. Энэ нь бидний сонголт хийх, хоол идэх зуршилд нөлөөлж байдаг дижитал мэдээлэл” гэжээ.