Х.Оргил
10 сарын 30, 2019
Гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж эцэст нь эхнэрийнхээ амь насанд хүрсэн хэрэг Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарч нийгмийн цочирдуулж байсан билээ. Тухайн үед уг хэргийн хохирогчийн шүүх шинжилгээний дүн 3 удаа элэгний хатуурал мөн биед нь хөнгөхөн гэмтэл учруулсан гэж гарсан учраас гэмт этгээд 450 мянган төгрөгийн торгууль төлөөд суллагдах байсан аж.
Энэ үед ар гэрийнхэн нь хөөцөлдсөний эцэс 16 жилийн ял оноох шийдвэрийг Хэнтийн аймгийн шүүх өнөөдөр гарлаа.
Хүчирхийлэлд амь насаа алдсан бүсгүй гэмт этгээдтэй 11 жил амьдарсан бөгөөд энэ хугацаанд харгисаар тамлуулж байсан аж.
Хохирогч бүсгүйн охин Уянга:
Миний ээж Цогтбаяр гэж хүнтэй ханилан сууж 11 жил болохдоо хүн итгэхэд бэрх хүнд амьдралыг туулж хоёр жилийн өмнө хадаастай банзаар тархиа цоо цохиулж амь насаа алдсан. Энэ хугацаанд би маш олон хүнд хандсан. Анх жүжигчин Б.Навчаатай холбогдосноор Р.Булгамаа, н. Сайнбаяр нартай уулзаж ээжийнхээ хэргийг өмгөөлүүллээ. Өнөөдөр ах дүүс, найз нөхөд нь шүүхийн танхимын гадаа цуглаж шударга шийдвэр гаргахыг хүлээлээ. Энэ этгээд 4 удаа ял эдлээд 4 удаа өршөөлөөр гарсан юм билээ. Өмнө нь бас хүний амь хөнөөсөн хэрнээ 3 жилийн ял авсан ч шоронгоос гарч чадсан. Яаж аргалж шүүхээс мултарсан юм бүү мэд. Ард нь үлдсэн бид гурав ээжийнхээ амь насыг нэхэж байна.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.