"Хөөрхөн Зүрх" ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал 2” нөлөөллийн компанит ажлыг өрнүүлжээ.

Уг ажил НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ үргэлжилж байна. Энэхүү компанит ажлын хүрээнд Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газартай хамтран зохион байгуулж нээлттээ хийх "Эерэг цэнэг" манга ном нь залуучуудын дундах жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, үүнээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой. 

Жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 сарын 10-ны хооронд зохион байгуулагддаг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг угтан энэхүү манга номын нээлт болж байна. Аяны турш 500 гаруй залуучуудад номоороо дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна. Hub Innovation Center уг номын нээлтэд ирсэн хүн бүрт уг номыг бэлэглэх аж.