БРЮССЕЛЬ. /ТАСС/. Оросын эсрэг авсан хязгаарлалтын арга хэмжээг Европын Холбоо /ЕХ/ хагас жилээр албан ёсоор сунгасан тухай тус холбооны Зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.
 
Уг мэдэгдэлд “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, бие даасан байдалд халдсан үйлдэлтэй холбоотой хязгаарлах арга хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 15 хүртэл сунгалаа” гэжээ.
 
Хязгаарлалтын арга хэмжээнд Оросын 150 иргэн болон 38 компани багтсан бөгөөд бүх хүмүүсийг Европт зорчихыг хориглосон төдийгүй тэдгээр хувь хүн, компаниудын хөрөнгийг царцаах ажээ.





Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг