Гар утас хэрэглэхийн өмнө ба хэрэглэсний дараах байдал.

Дэлхий нийтийн олон мянган жилийн шинжлэх ухааны батлагдсан судалгаанууд бидний хэрэглэх дуртай технологи болох гар утас, таблет, Wi-Fi зэргийн талаар аюултай баримтуудыг нээсээр байна. Тэгвэл эхний ээлжинд Wi-Fi, гар утасны хэрэглээг Европын хэд хэдэн орнууд сургуулийн орчин дахь хэрэглээнд хатуу хязгаарлажээ.

Жишээлбэл: 2015 онд Францын цэцэрлэгт Wi-Fi хэрэглэхийг хориглосон хууль баталсан байна. Мөн тус хууль бага сургуулийн сурагчдыг Wi-Fi ашиглагдаагүй үед салгасан байх ёстой гэж тусгажээ. 

Харин Францад гарч буй утасны зар сурталчилгаанд гар утасны чихэвчийг зайлшгүй ашиглах нь тархины цацрагийн нөлөөг багасгадаг гэдгийг тусгах хэрэгтэй юм. Мөн гар утасны зар сурталчилгаа хүүхдүүдэд зориулсан байж болохгүй. Францын үндэсний номын сан болон бусад номын сан, Парисын их сургуулиуд, төрийн хэд хэдэн байгууллагуудад Wi-Fi-ийн сүлжээг салгасан нь Wi-Fi, гар утасны хориг зөвхөн цэцэрлэг, бага сургуулиар зогсоогүйг харуулж байна. Мэдээж Францчууд Wi-Fi, гар утсанд зүгээр нэг хориг тавиагүй юм. Тэд шинжлэх ухааны судалгаанд үндэслэн энэхүү хоригийг тавьжээ. Ийм төрлийн хоригийг Бельги, Испани, Израиль, Австрали, Итали, Швейцари, Герман, Австри, Энэтхэг, Кипр зэрэг улсууд тавьсан байна. 

Чухам ямар шалтгааны улмаас дэлхийн олон улс орон гар утасны цацраг идэвхтнүүдээс болгоомжилж байна вэ? Учир нь олон мянган судалгаанууд түүнийг хорт хавдар болон бусад өвчлөл үүсгэдэг болохыг нотолсон байна. Хүүхдийн толгойн ясны чөмөг том хүнийхтэй харьцуулахад 10 дахин илүү цацрагийг шингээдэг тул ялангуяа хүүхдүүдэд их аюултай юм. Гар утас, утасгүй сүлжээ нь радио долгион гэж нэрлэгддэг бичил долгионыг ялгаруулдаг. Эдгээр нь биологийн сөрөг үр дагаварыг үзүүлдэг. Жишээлбэл: Дархлааны үйл ажиллагаа алдагдах, тархины хөгжил саатах, нойргүйдэх, ой санамж муудах, тархины хорт хавдартай болох магадлал огцом ихсэх магадлалтай.

Эрдэмтэд: «Шинжлэх ухааны болон эмнэлзүйн илүү баталгаатай нотолгоог хүлээж арга хэмжээ авахгүй байх нь тугалган бензин, тамхи гэх мэттэй адил хүмүүний болон эдийн засгийн хохирлыг амссаар байх болно»гэжээ. Хамгийн аймшигтай нь олон улсад зөвшөөрөгдсөн стандартын хэмжээнээс зуу дахин бага цацрагийн үед үр дагавар илэрч байдаг. Харин энэхүү цацрагийн эх үүсвэрүүд хуулиар зөвшөөрөгдөж, дэлхий дахинд нээлттэй зарагддаг.

Туршилтын судалгаагаар утасгүй сүлжээний урт хугацааны хэрэглээний нөлөөлөл тархины эсийн тоог бууруулж, санах ой, сурах чадвар, тархины эсийг үхэлд хүргэдэг. Үүрэн цацраг ч гэсэн хүний тархины үйл ажиллагааны идэвхит байдалд нөлөөлдөг. 2011 онд эрдэмтэд ойролцоогоор 50 минутын гар утасны хэрэглээ нь тархин дахь глюкозын түвшинг нэмэгдүүлдэгийг тогтоосон байна.

Үүнээс гадна цацраг туяа нь хүүхэд төрүүлэх, нөхөн үржихүйн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэж, танин мэдэхүй, ой санамжид муугаар нөлөөлж, сонсгол муудах, толгой өвдөх, нойргүйдэх, стрессдэхэд хүргэдэг. Мөн судалгаанууд цацраг эпифиз, бамбай булчирхай, бөөрөнцөрт сөрөг нөлөө үзүүлдэг.

Wi-Fi, гар утасны хор нөлөөний талаар яриад байвал дуусашгүй. Хамгийн чухал дүгнэлт бол эдгээр нь бидний биед маш хортой. Тиймээс хэрэглээгээ хязгаарлаж, хүүхдүүдээс хол байлгах хэрэгтэй.