Бид "World Education" академийн захирал Н.Уянгатай гадаадад суралцах тухай ярилцлаа.

"World Education" академи нь ЕБС-ийн 11, 12-р ангийн сурагчдад хичээлийнхээ хажуугаар Канадын ахлах сургуульд онлайнаар суралцаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх дипломтой төгсөх боломжийг олгож байгаа юм. 

Гадаадад суръя гэвэл 10-р ангиасаа бэлдэж эхлэх нь зүйтэй 


Гадаадын их дээд сургуулиудын шалгуурыг хангаж, элсэн суралцана гэдэг тийм амаргүй. Ахлах ангийн сурагчид багадаа 2 жилийг өргөдлийн материалаа бэлдэхэд зарцуулах хэрэгтэй болдог. Дүнгийн голчоос эхлээд, тодорхойлох захидал, гадаад хэлний оноо, эсээ гээд сургууль бүрийн тавигдах шаардлагад нийцүүлэн бэлтгэл ажлаа хангах ёстой гэсэн үг. 

Үүгээр зогсохгүй нийгэмд тустай сайн дурын ажил хийсэн байх ёстой, олон улсын хурал чуулганд хамрагдсан байх ёстой гээд хүүхдээс олон ур чадварыг нэгэн зэрэг шаарддаг. 

Тиймээс гадаадад сурах зорилго тавьсан л бол эртдээ 9-р ангиасаа, оройдоо 10-р ангиасаа бэлдэж эхлээрэй гэж ахлах ангийнханд захимаар санагддаг. 

Өргөдлийн материалаас гадна сэтгэл зүйгээ бэлдэх гэдэг маш чухал шат бий. Сэтгэл зүйгээ бэлдээгүйгээс гадагшаа явчхаад сургуулиа төгсөлгүй буцаад ирсэн олон тохиолдол харж байлаа.

Тухайлбал, гадаадад очоод бие даан амьдарч чадах уу, бүх хичээл нь 100 хувь гадаад хэл дээр ороод эхэлбэл хичээлээ ойлгох уу, орчиндоо дасах уу гээд анхаарах ёстой олон асуудал бий. Тиймээс амжилттай суралцахын үндэс нь ердөө эртнээс бэлтгэж эхлэх гэдгийг онцлон хэлмээр байна. 

Бичлэг үзэх:


Хүүхдээ яаж чиглүүлэхээ мэдэхгүй байгаа аав ээжүүдийг буруутгах аргагүй


Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголт болон их сургуульд илгээх материалд төдийлөн тусалж, зааж зөвлөж амждаггүй. Түүнчлэн, хүүхдэдээ тусалъя гээд ч хэрхэн, яаж дэмжихээ мэдэхгүй аав ээжүүд манайд ханддаг. 

Манай "World Education" академи олон төрлийн идэвхжүүлэх хөтөлбөрөөр хүүхдийг чиглүүлж, ирээдүйд аль улсад, ямар мэргэжлээр суралцах вэ гэдгийг нь олж нээхэд тусалдаг байгууллага юм.

Хүүхдээ яаж чиглүүлэхээ мэдэхгүй яваа аав ээжүүдийг буруутгах аргагүй юм. Учир нь тэдний үед явагддаг байсан элсэлтийн журам, үйл явц одоо үетэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай шүү дээ. Тиймээс хүүхдээ мэргэжлийн хүмүүст даатгая гэж шийдээд бидэнтэй холбогддог. 


Канадын ахлах сургууль хүүхдийг олон талаас нь нээж өгдөг


Манай  "World Education" академи энэ жилээс эхлэн Канадын ахлах сургуульд онлайнаар суралцах хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

Ирээдүйд Канад, АНУ, Европын Холбооны улсуудад суралцъя гэж зорьж буй хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр гэж ойлгож болно. 

Хүүхдүүд өглөө ЕБС-даа сураад үдээс хойш нь Канадын ахлах сургуульдаа онлайнаар суралцах замаар цагаа зохицуулах боломжтой. Энэхүү хөтөлбөрийг төгссөн сурагчдад ирээдүйд олон давуу тал үүсэх юм. 


#Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх ахлах сургуулийн диплом

Монголд ЕБС төгссөн гэрчилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх тохиолдлууд бий. Гадаадын их дээд сургуулийн өргөдөлд хавсаргахын тулд заавал орчуулаад, нотариатаар баталгаажуулах шаардага үүсдэг. Тэгвэл манай хөтөлбөрийг төгссөн сурагчид Канадын Боловсролын яаманд албан ёсоор бүртгэлтэй сурагч болдог. Энэ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ахлах сургуулийн боловсрол эзэмшлээ гэсэн үг юм. 

Канад, АНУ, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиуд сурагчдын мэдээллийг шууд нэгдсэн системээсээ татаад авчихдаг нь ихээхэн давуу талтай. 


#Олон төрлийн идэвхжүүлэх хөтөлбөрүүд

Канадын ахлах сургууль сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан хүүхдэд ур чадвартаа тулгуурласан зөв мэргэжлээ сонгох, сургуулиа сонгох тал дээр зөвлөгөө чиглүүлэг өгдөг. 

Тиймээс гадаадад сурахаар зорьж буй хүүхэд юу бэлдэх ёстой вэ гэдэг бүх бэлтгэлийг нь хангаад өгчихдөг гэж ойлгож болно. 


#Канадын их дээд сургуульд элсэн суралцах боломж

Канадын ахлах сургуулийн дипломтой сурагч Канадад их дээд сургуульд сурсан тохиолдолд дотоодын оюутнуудын тэтгэлэгт хамрагдах боломж нээгддэг. 

Ахлах сургуулийн дүнгийн голч нь 3.6 бол 20 хувийн тэтгэлэг, 3.7 бол 30 хувь гээд 50 хүртэл хувь хөнгөлүүлэх боломжтой байдаг нь маш том давуу тал юм. 


#Их дээд сургуулийн элсэлтийн процесс хялбар болдог 

Канадын их дээд сургуулиуд дотоодын оюутнуудыг 80 хувь, гадаадын оюутнуудыг 20 хувь элсүүлэх бодлого баримталдаг. Тиймээс дотоодын оюутны журмаар их сургуульд ороход элсэлтийн процесс маш хялбар болдог.


Гадаадад сурсан хүүхэд өөрийгөө дайчлах чадварт суралцдаг

Гадаадад суралцах нь хүүхдийн ирээдүйд олон талаар эерэг нөлөөтэй гэдгийг би итгэл төгс хэлж чадна. Ингэж хэлж байгаагийн хамгийн том шалтгаан нь сургалтын чанар юм. Үнэнийг хэлэхэд Монголын их дээд сургуулиудын чанар чансаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Товчхондоо дэлхийн хүмүүсийн бэлдэж чадахгүй байна шүү дээ. 

Хэрвээ Монголдоо бакалаврын зэргээ эзэшсэн бол заавал гадаадад магистрын дипломоо авч байж дэлхийн иргэн болж байна. Тиймээс эртнээс гадаадад суралцахдаа бэлтгэж, биеэ дааж сурах хэрэгтэй.

Цаашилбал, гадаадад суралцсан хүүхдүүд юунд ч хязгаарлагдахгүй чөлөөтэй сэтгэдэг болдог. Хүсэл мөрөөдөлтэй болно, төлөвлөгөөтэй болно, цагаа зөв удирдаж, менежмент хийж чаддаг болно гээд дурдаад байвал маш олон давуу тал бий болдог.



Канадын онлайн ахлах сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.