• Канад улс 2019-2021 оны хооронд 1,080,000 шинэ байнгын оршин суугчдыг хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөгөө танилцуулав.
  • Цагаач нь Канадын эдийн засгийг бэхжүүлэхэд туслах түлхүүр хэмээн үзэж байна. Шинээр оршин суухыг хүсэгчдийн дундаж нас нь залуу үеийнхэн байгаа нь нийт хүн амын насжилтын асуудлыг шийдвэрлэхэд туслах боломжтой ажээ.
  • Канадад амьдарч буй таван хүний нэг нь өөр улсаас ирсэн бөгөөд 1990 оноос хойш 6 сая гаруй шинэ цагаачид ирсэн гэж цагаачлалын албаныхан мэдэгджээ.

Канадад амьдран, ажиллахыг хүсч байна уу? Дараагийн гурван жилд Канадын засгийн газар нэг сая гаруй цагаачдыг хүлээн авах төлөвлөгөөгөө зарлажээ.

Цагаачлалын асуудлын талаарх парламентын 2018 оны жилийн тайланд, тус улсын цагаачлалын сайд Ахмед Хуссен 2019 оноос 2021 он хүртэл 1,080,000 шинэ байнгын оршин суугчдыг хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөтэй байгаагаа тусгасан бөгөөд 2021 оноос тус төлөвлөгөөг 370,000 хүнээр нэмэгдүүлнэ гэжээ.

Хуссен нь Канадад Сомали улсаас дүрвэн ирэгчдийн нэг бөгөөд "Цагаач, тэдний үр удам Канадад асар их үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид цагаачдыг найрсагаар хүлээн авч, сайн зохион байгуулахаас манай улсын ирээдүй хамаарна" гэжээ. Тус тайланд мэдээлсэнээр Канадын таван хүн тутмын нэг нь өөр улсаас гаралтай ба 1990 оноос хойш 6 сая гаран цагаач хүлээн авчээ.

Тус тайланд ажилчин тэтгэвэрт гарагчийн харьцаа 2036 он гэхэд 2-оос 1 хүртэл байхаар байна гэж таамаглажээ. 2012 онд энэ харьцаа нь 4.2-т 1 байсан ажээ.

"Өсч байгаа цагаачлалын түвшин нь ажиллах хүчин тогтвортой байх, эдийн засгийн өсөлт, инновацийг дэмжихэд тусалдаг" гэж тайланд дурджээ. "Хүн амын хөгшрөлт, үргүйдэлтийн асуудалын хувьд, цагаачид нь хүн ам, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг”.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2018 оны дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Канад улс 12-р байранд жагсаж, макро эдийн засгийн тогтвортой байдлаар төгс буюу 100 оноо авсан бөгөөд, ажиллах хүчний хувьд хамгийн их глобалчлагдсан улсуудын тоог тэргүүлж байна.



Эх сурвалж: www.businessinsider.com