Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ

Монголд Америк, Канад, Австрали, Япон зэрэг олон улсын боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг сургууль, академиуд олон бий. Гэвч ихэнхдээ сурагч Монголын ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээтэй төгсдөг нь гадаадын их, дээд сургуулиудад этгэлэгт өрсөлдөх үед төдийлөн давуу тал болж чаддаггүй тохиолдол байдаг талаар олон улсын боловсролын итгэмжлэгдсэн зөвлөх Д.Золзаяа онцлон ярьж байна. Харин WEDU акамеди нь ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчдад үндсэн хичээлийнхээ хажуугаар Канадын ахлах сургуульд онлайнаар суралцаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх ахлах сургуулийн дипломтой төгсөх боломжийг олгож байгаа юм. 

Хос дипломтой болж, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэх боломж

Сүүлийн жилүүдэд Кембириж, AB-ийн хөтөлбөр, Америк, Австрали, Япон зэрэг улсын боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа сургуулиуд нэмэгдэж байна. Хүүхдээ ирээдүйд гадаадад сургана гэсэн эцэг эхчүүд боловсолд нь хөрөнгө оруулж, чамгүй зардал гаргадаг болоод байгаа билээ. Сургуулиудын сургалтын агуулга нь тухайн улсын хөтөлбөрийг дагаж байгаа ч 12 дугаар ангиа Монголын ерөнхий боловсролын гэрчилгээтэй л төгсдөг. Энэ нь гадаадын их, дээд сургуульд, тэр тусмаа тэтгэлэг хүсэж материал илгээхэд өрсөлдөөнтэй байж чадахгүй тохиолдол бий. 


Манай WEDU акамеди 2022 оноос энэ Канадын онлайн ахлах сургууль гэдэг хөтөлбөрийг Монголдоо хамгийн анх удаа хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчид монголын ахлах сургуульдаа суралцахын зэрэгцээ Канадын Онтарио мужийн ахлах сургуульд цахимаар хамрагдаж, хос дипломтой төгсдөг. Канад улс бол боловсролын чанараараа дэлхийд тэргүүлдэг гурван улсын нэг. Тиймээс энэхүү диплом маань дэлхийн хаана ч бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөх юм. 

Манайд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хоёр элсэлт авч амжилттай төгсөж, хүүхдүүд маань дипломоо гардан авсан. Нийт төгсөгчдийн 30 орчим хувь нь АНУ-д, 30 орчим хувь нь Канад улсад, үлдсэн сурагчид маань Азийн их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцаж байна.

Цахим ахлах сургуулийг төгсөгч болгон Канадын Онтарио мужийн боловсролын системийн "OEN" тэмдэглэгээтэй хувийн кодтой болдог. Канадад сурч байгаа хүүхдүүдтэй яг л ижилхэн дотоодын төгсөгч болж байгаа гэсэн үг. Ингэснээр их дээд сургуулиуд руу “дотоодын оюутан”-ы ангиллаар материалаа илгээх эрх нь үүсэж байна. Канад улсын хувьд дотоодын оюутнууддаа нийт тэтгэлэгийн 80 гаруй хувийг олгодог. Тэгэхээр тухайн сурагч маань голч дүнгээ сайн гаргаж чадвал энэ том боломжоос хүртэх нь цаг хугацааны л асуудал. 


Танхим ба цахим хосолсон сургалтын шинэлэг шийдэл

Канадын ахлах сургуулийн диплом авахын тулд нийт 30 кредит хичээл судлах шаардлагатай байдаг. Үүний 24 кредитийг Монгол сургуулийн хичээлтэй дүйцүүлэн тооцуулдаг. Харин үлдсэн кредитүүдийг Канад сургуулийн хичээлээсээ сонгож, судалдаг. Ингэхдээ Канад сургуулийн багш нь хичээлийнхээ цаг дээр цахимаар шууд (live) холбогдож ордгоороо онцлогтой. 

Сурагчид өглөөдөө үндсэн сургуулийнхаа хичээлд суучхаад үдээс хойш Канадын хөтөлбөрийн онлайн хичээлдээ хамрагддаг. Бид сурагчдыг бие даалгаад орхихгүйгээр манай төв дээр ирээд танхимд ирж хичээлээ үзэх боломжоор ч хангадаг. Ингэж хосолмол хэлбэрээр явуулбал илүү үр дүнтэй байгаа нь манай туршилгаар батлагдсан.   

Цахимаар холбогдоод л хичээлдээ бүрэн оролцох боломжтой тул орон нутгаас ч хамрагдаж болж байна. Энэ жилийн хувьд манайд Өмнөговь, Ховд, Дорнод аймгийн сурагчид хамрагдан суралцаж байна. 

Тухайлбал, Ховд аймагт сумынхаа ерөнхий боловсролын сургуульд суралцахын зэрэгцээ Канадын ахлах сургуулийн онлайн хөтөлбөрт хамрагддаг сурагч охин маань энэ жил төгсөж байгаа. Бид Америк, Канадын 10 орчим сургууль руу биологийн чиглэлээр материалаа илгээсэн юм. Зургаан сургуулиас нь тэнцсэн гэх хариу аваад зогсохгүй 60-80 хувийн тэтгэлэг санал болгосон гайхалтай мэдээтэй. Хамтдаа ярилцаж байгаад сургалтын төлбөрийн 80 хувийн тэтгэлэг санал болгосон Америкийн их сургуулийг сонгож, явахаар бэлдэж байна даа. Энэ бол "сумаас дэлхий рүү гарч буй" бодит жишээ гэж би бахархалтайгаар хэлнэ.

Хүүхдийнхээ боловсролд зориулсан төлбөр бол зардал биш хөрөнгө оруулалт гэдэг үгийг би эцэг эхчүүдэд зөвлөдөг юм. Ахлах сургууль, их сургуулиа амжилттай төгссөн хүүхдүүдэд илүү том боломжууд нээгддэг юм. Манай энэ оны төгсөгчдөөс гэхэд хамгийн өндөр нь 200 мянган ам.доллар буюу 720 гаруй сая төгрөгийн тэтгэлэг хүртээд байна.Өөрөөр хэлбэл тухайн гэр бүл боловсролын асар их зардлыг хэмнэж чадсан гэсэн үг.

Бичлэг үзэх: 


ҮНЭТ ГУРВАН ЖИЛ БУЮУ ИРЭЭДҮЙДЭЭ ЭРТНЭЭС БЭЛДЭХ НЬ

Гадаадын их, дээд сургуулиудын шалгуурыг хангаж, тэтгэлэгтэйгээр элсэн суралцана гэдэг амаргүй даваа. Ахлах ангид орсон цагаас л өргөдлийн материалаа системтэйгээр бэлдэж байж хүссэн үр дүнгээ харна.

Дүнгийн голчоос эхлээд тодорхойлох захидал, гадаад хэлний оноо, эсээ зэрэг бүхий л материалаа сургуулиудийн шаардлагад нийцүүлж бүрдүүлэх ёстой байдаг. Түүнчлэн нийгэмд чиглэсэн сайн дурын ажилд оролцсон байх, олон улсын хурал, чуулган, хөтөлбөрүүдэд хамрагдсан туршлагатай байх зэрэг олон ур чадварыг сурагчдаас зэрэг шаарддаг. Энэ бүхнийгээ 12 дугаар ангийн намар 9 сард бэлэн болгочихсон байж л төгсөөд шууд их сургуульдаа явж чадна. Тэгэхгүй бол оройтож, өнжих жил (gap year) авах шаардлага ихэнхдээ гардаг юм. 

11 дүгээр ангиасаа бэлдэж эхэллээ гэхэд нэгхэн жилийн хугацаанд дээрх бүх ажлыг амжуулахад бас л хугацаа хангалтгүй байдаг. Олон зүйл зэрэг давхцаад, амжуулах гэж ядраад ирэхээрээ хүүхдүүд сэтгэл зүйгээрээ унаж, шантрах тохиолдол ч их бий. Эцэг эхчүүд маань үүнийг ч мөн тооцоолж, сайтар бодож хамтдаа ярилцаж бэлдэх хэрэгтэй юм шүү. 

Тиймээс гадаадад суралцах зорилготой бол 10-р ангиасаа бэлтгэлээ эхлүүлэх хэрэгтэй гэж бидний зүгээс зөвлөж байгаа. Тэгвэл гурван жилийн хугацаанд бага багаар бэлдсээр байгаад л, ачаалал болохгүйгээр даваад гарна. Манай "WEDU академи"-аас "ҮНЭТ ГУРВАН ЖИЛ" гэдэг ойлголтыг гаргаж, ахлах ангид орж байгаа хүүхдүүд, тэдний ээж аав, гэр бүлийнхэнд зөвлөгөө тусламж өгч, ажиллаж байна. 


Элсэлтийн шалгалтанд бүртгүүлэх: https://forms.gle/fEN72fsBVmS1BoiS6
Хаяг: Төв талбай, City center, 8давхар 801 тоот
Утас:  86055070  

Тэтгэлэгт хүрэх замыг системтэйгээр бэлдэж байна

Канадын онлайн ахлах сургуулийн дипломтой болно гэдэг нь зөвхөн диплом гардаад дуусах асуудал биш. Түүнийгээ ашиглаж, гадаадын их, дээд сургуулиудад амжилттай материалаа илгээж, тэтгэлэг авах хүртэлх бүх бэлтгэл хамгийн чухал байдаг. Тиймээс манай хөтөлбөрийн хүрээнд сурагчдын хэлний бэлтгэл, шалгалтын оноо, материал бүрдүүлэлт зэрэг бүх процессыг цогцоор нь хамтад нь хариуцаж ажилладаг.

Өнөөдөр олон хүүхэд хэлний бэлтгэлээ нэг газар, ментор үйлчилгээ болон эсээ, материалын зөвлөгөөгөө өөр газар, гадаад руу материал илгээх үйлчилгээгээ дахиад өөр байгууллагаар хийлгэдэг. Үүнээс болж цаг хугацаа, санхүүгийн хувьд ихээхэн ачаалал үүсэхээс гадна мэдээллийн зөрүү гарах тохиолдол ч цөөнгүй байдаг.

Харин манай хөтөлбөрийн хувьд сурагчдыг нэг жилийн турш хэлний бэлтгэлд хамруулж, хүссэн оноогоо авах хүртэл нь давтлага, бодлого, сургалтын материалаар тасралтгүй хангаж ажилладаг. Үүний зэрэгцээ Канадын дипломоо ашиглан гадаадын их, дээд сургуулиудад материалаа илгээх бүхий л процессыг мөн хамтад нь зохион байгуулж өгдөг.

Ингэснээр сурагчид хэлний сургалт, дипломын хөтөлбөр, менторшип болон материал илгээх үйлчилгээг тус тусад нь өндөр зардлаар авах шаардлагагүй болж, нэг дороос бүх үйлчилгээгээ авч, цаг хугацаа болон мөнгөө хэмнэх боломж бүрдэж байгаа юм.

Элсэлтийн шалгалтанд бүртгүүлэх: https://forms.gle/fEN72fsBVmS1BoiS6
Хаяг: Төв талбай, City center, 8давхар 801 тоот
Утас:  86055070  

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.