ОТТАВА. /TASS/. Канад улсын Британийн Колумб мужийн Сэлмон-Арм хотын сүмд гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан тухай телевизийн CTV суваг ням гарагт мэдээлжээ.

Сэлмон-Арм хотын Христийн сүмд мөргөлийн цагаар 25 настай эрэгтэй дайран орж, хоёр мөргөлчин рүү гал нээсэн байна. Тэдний нэг нь газар дээрээ нас барсан бол хоёр дахийг нь эмнэлэгт хүргэжээ. Гал нээсэн этгээдийг цагдаа нар баривчилсан бөгөөд хэн болохыг одоогоор нууцалж байна.

Мөрдөн шалгах ажлын урьдчилсан дүгнэлтээс үзвэл, цагдаа нар гэмт хэргийн сэдлийг шашны шалтгаантай гэж үзэхгүй байгаа аж.

Сэлмон-Арм хот нь Британийн Колумб мужийн томоохон хот болох Ванкувераас зүүн хойд зүгт 460 км зайтай газар оршдог байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг